Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Хүмүүсийн залуу байхдаа мэдсэн ч болоосой гэж хүсдэг АМЬДРАЛЫН 5 ДҮРЭМ


Хүмүүс нас явж, амьдралд суралцахын хэрээр үүнийг эртхэн сурах минь яав, залуу байхдаа хийх минь яав гэсэн амьдралын хичээлүүдийг нээдэг. Ийм туршлагаасаа хүмүүс хуваалцжээ. Танд хэрэгтэй зөвлөгөө байж ч магад. Уншаад үзээрэй. 

1. Өөрөө өөртөө үнэнч байхӨөртөө үнэнч байна гэдэг бусдад үнэнч байхаас ч амаргүй зүйл. Хүмүүс илүү залуухан байхдаа үүний учрыг олоод, залуу насандаа өөрийгөө илүү хайрласан ч болоосой гэж бодох нь элбэг. Хэн ч өөртөө худал хэлдэггүй, бүгд л өөрийнхөө хүслийг дагаж амьдардаг шүү дээ гэж та бодож байж магад. Тэгвэл дараах асуултуудыг өөртөө тавиад үзээрэй. Би бодол, хүслээ бусадтай илэн далангүй, үнэн шударгаар хуваалцаж чаддаг уу? Бусад хүмүүс намайг юу гэх бол гэдэг айдсаасаа чөлөөлөгдөж чадсан уу? Өөрийгөө болон бусдыг хордуулдаг “токсик” харилцааг орхиж чадах зоригтой юу? Бүхий л сонголтын эцсийн үр дүнг өөрөө л амсана гэдгээ тооцож, хариуцлагатай сонголт хийж сурсан уу? Эдгээр асуултанд хариулж үзээд та өөртөө хэр үнэнч болохоо олж мэдээрэй. Сул болон давуу тал, мэдэх болон мэдэхгүй, чадах болон чадахгүйтэй эрт нүүр тулах тусмаа л хүн илүү хөгждөг. 

2. Аливаа зүйлд шууд итгэхийн оронд судлаж үзэх

Олон хүн залуу насандаа аливаад сохроор итгэн, дагаж, цаг хугацаагаа гарздаж байсандаа харамсдаг. Жишээлбэл шашин шүтдэг байлаа гэхэд шашны сургаал номлолыг нь нэгээхэн бээр уншиж үзэлгүйгээр шашинтан хэмээн өөрийгөө бодож явдаг хүн сохроор итгэн дагагч болж таарч байна. Тиймээс судлаж, шинжилж, өөрөө өөртөө батлаж, нотлохыг эрмэлзэж байгаарай. Судлана гэдэг бол мэдлэг мэдээлэл олж авах үйл явц. Үнэн болон худал гэж бодсон зүйлсээ бүгдийг судал. Унш, үзэж хар, өөр үзэл бодолтой хүмүүсийг сонс. Ингэснээр таньж мэдэж, нүд нээгдэнэ. Аль болох залуу байхдаа үүнийг төлөвшүүл. 

3. Өөрийн гэсэн хуримтлалтай байх

Залуу байхдаа хүмүүс аялал, үдэшлэг, худалдан авалтанд мөнгөө зарцуулж, цагийг аль болох зугаатай өнгөрөөхийг эрмэлздэг. Гэтэл мөнгөө хадгална гэдэг нь амьдралын бүх хөгжилтэй мөчүүдээс холдоно гэсэн үг биш шүү дээ. Санхүүгийн тал дээр илүү дэг журамтай байдлаар ч сэтгэл хангалуун амьдарч болно. Жишээ нь татварын буцаан олголт, нэмүү өртгийн буцаан олголт зэрэг тогтмол орлогоос гадуурх мөнгийг хуримтлал болгож хувиргаж болно. Ингээд хуримтлал нэмэгдэхийн хэрээр хүн урд нь хэрэгцээгүй зүйлд мөнгө зарцуулж байснаа ойлгодог. Материаллаг эд зүйлс, эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүнүүд, орлогоосоо давсан тансаг хэрэгцээ гэхчлэн. Хамгийн гол нь хуримтлалтай байснаар хүн санхүүгийн хувьд тогтвортой, өөрөө өөртөө сэтгэл хангалуун байж чаддаг. Үе үе бусдаас мөнгө зээлэхгүй, хүний гар харахгүй. Дээр нь хүн мөнгөтэй эрүүл харилцаа үүсгэж чадвал мөнгийг удирдаж чадах эрдэмд суралцдаг. Үүнийг залуу насандаа эртхэн ойлгох минь яалаа гэж олон хүн харамсдаг юм шүү. 

4. Аз, боломж хоёр хичээсэн хүнд ирдгийг ойлгохХүмүүсийн залуудаа ойлгосон ч болоосой гэж хүсдэг бас нэг зүйл. Аливааг эерэг, өөдрөгөөр харж, хичээл зүтгэл гаргасан хүмүүст боломж илүү их ирдэг. Харин гомдоллож, голж, гутарч суусан хүмүүс өөртөө тохирсноо л авдаг. Энэ бол орчлон ертөнцийн бичигдээгүй хууль гэмээр зүйл. Хүнд ямар ч зовлон бэрхшээл тохиолдож болно, амьдрал урт бас тааварлашгүй. Гэхдээ тэдгээрийг эрүүл саруулаар дүгнэж, сурах зүйлээ сураад, урагшилдаг хүмүүст амьдрал дуртай байдаг. Үүнийг ойлгохын тулд нэг алдаагаа олон давтсан хүмүүс ч бий. Үүнийг огт ойлгоогүй хэвээр яваа хүмүүс ч бий. Эрт л ойлгох тусмаа цагаа хэмнэж чадна. 

5. Тархиа амрааж, бясалгаж дадах

Бясалгал гэхээр битгий шашны зан үйлтэй эндүүрээрэй. Энэ бол шинжлэх ухаан юм шүү. Хүн тархиа суллаж, амрааж, хоосолж, чөлөөлөх үйлдэл юм. Бясгалгал заавал завилж суугаад, тарни уншиж хийдэг зүйл биш. Анхаарлаа гүйцэд төвлөрүүлэн хийж буй үйлдлүүд ч мөн бясалгал, тайвшрал болно. Сайхан дууг бүх зүрхээрээ мэдэрч сонсох, алсын бараа уул ус, тэнгис далай ширтэн зогсох, дуулах, бүжиглэх , дасгал иог хийх гэхчлэн тархиа амраах хэдэн хормыг өдөрт заавал өөртөө гаргаж сураарай. Энэ бол хүний сэтгэл тайван, зовуурь шаналалгүй, дотооддоо эрүүл байх шалгарсан арга юм. Судлаачид тогтмол бясалгал хийдэг хүмүүсийн тархины эд эс залуу, төвлөрөх чадвар өндөр, стресс бага байдгийг аль эрт тогтоосон. Үүнийг хийсэн хүмүүс залуу байхдаа хийж эхлэх минь яав гэж боддог. 



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
9 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
4
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.