Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хүний биеийг эерэгээр илэрхийлэхийн тулд хүүхдийн нэвтрүүлгийн үеэр томчууд хувцсаа тайлжээ


Дани улсын алдартай хүүхдийн нэвтрүүлгийн үеэр хэсэг насанд хүрэгчид хувцсаа тайлж нүцгэн биеэ камерт болон нэвтрүүлгийн оролцогч 11-13 насны хүүхдүүдэд харуулан зогсов. Энэ нь хэн нэгний сэдсэн гаж үйлдэл байсангүй, харин “бие махбодоо хайрлах”-ыг хүүхдүүдэд тайлбарлаж ойлгуулах гэсэн нэвтрүүлгийн хөтөлбөр байжээ. Хувцасгүй зогсох тэдгээр хүмүүс өндөр нам, өргөн нарийн, хөгшин залуу, хөгжлийн бэрхшээлтэй, хиймэл эд эрхтэнтэй зэрэг төрөл бүрийн хүмүүс байх агаад тус нэвтрүүлгээр “ямар ч хэлбэр хэмжээ, өнгө зүстэй байсан хүний бие бүхэн сайхан юм, хэвийн юм” гэсэн утга санаа хүргэхийг зорьжээ. Төгс төгөлдөр бие бялдарын тухай төсөөлөлд хэт автсанаасаа болж хүүхдүүд, өсвөр насныхан өөртөө итгэлгүй, нийгмийн хүлээлт тулгалтыг сөрөх хүчгүй болж төлөвшиж буй нь өнөө цагийн томчуудын анхаарах асуудал мөн билээ. Мэдээллийн хэрэгсэл, загварын сэтгүүлүүд, сошиал медиагаар үзүүлдэг тэрхүү гоё сайхан бие махбод, царай зүс жинхэнэ амьдрал дээр түгээмэл биш шүү дээ. Хуурмаг үзэгдлийг бодит мэт төсөөлж өөрийгөө бүү голоорой гэсэн уриалгатай энэ нэвтрүүлэгт хүүхдүүд урдаа зогсох хүмүүсээс асуулт асууж, хоорондоо ярилцаж, хүний бие эрхтний тухай эерэг төсөөлөл бүтээхээр оролцох аж.

Мөн тус нэвтрүүлгийн хийцийг буруушааж, хүүхдэд маш бүдүүлэг аргаар биологийн боловсрол олгож байна хэмээн шүүмжлэх хүмүүс олон байна. Зарим хүмүүс энэ бол хүүхдийг бэлгийн төсөөлөлд уруу татах хэлбэр гэж үзэж буйгаа илэрхийлж. Харин нэвтрүүлгийн багийн зүгээс “Энэ нэвтрүүлэг бол хүүхэд, эцэг эхчүүд хоорондоо хүний бие анатоми, шилжилтийн насанд гарах өөрчлөлт, өөрийн биеэ байгаагаар нь хайрлах зэргийн талаар эрүүл харилцан яриа өрнүүлэхэд туслах чухал ач холбогдолтой юм” гэж мэдэгдсэн байна. Нэвтрүүлгийг дэмжигчдийн зүгээс “хүний бие анатомийг хараад л бэлгийн төсөөлөл ургах ёстой гэж эндүүрдэг хүмүүсээс болж нийгэмд буруу хэвшмэл ойлголтууд, бэлгийн хүчирхийлэл, бие махбодоор гадуурхах үзэгдэл байсаар байгаа юм. Үүнийг нууж хааснаараа ариухан амьтад боллоо хэмээн эндүүрэх хэрэггүй” гэжээ. 

Дани улс боловсролын чанараараа өдгөө дэлхийд тэргүүлж буй бөгөөд үүний дотор хүүхдэд биологийн болон бэлгийн боловсрол олгох тал дээр сүүлийн жилүүдэд маш их анхаарч буй юм. Тэд хүүхдэд бага балчираас нь бэлгийн эрүүл харилцаа гэж юу болох, эрт бэлгийн харилцаанд орохын сөрөг тал нь юу болох, хүүхэд хэрхэн бий болдог, хүн хэдэн насанд хүрээд, ямар мэдрэмжүүдэд тулгуурлан бэлгийн харилцаанд бэлэн гэж өөрийгөө үзэх вэ зэргийг системтэй заадаг бөгөөд энэ улсад эрт болон хүсээгүй жирэмслэлт, нөхөн үржихүйн бусад асуудлууд барууны бусад оронтой харьцуулахад маш бага байдаг тухай судалгаанууд үзэж болно. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.25
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.