Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

“MOMMY MEET UP” өдөрлөгөөс ОНЦЛОХ 10 зүйл


Жаргалтай гэр бүл гэж таныхаар юуг хэлэх вэ? Эрүүл саруул, элэг бүтэн, хайр дүүрэн халуун дулаан уур амьсгал, инээд цалгисан тайван амгалан байдал...Энэ бүхэн бүрдсэн жаргалтай гэр бүл байхыг уриалсан MOMMY MEET UP арга хэмжээг Анунгоо компанийн “Pampers” брэнд 3 дах удаагаа амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээнд залуу гэр бүлүүд оролцож, хамтдаа нэг өдрийг инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлсэн юм.

1.Гэр бүлээрээ цагийг үр бүтээлтэй өнгөрөөх боломж

Өвлийн жавар тачигнаж эхэлсэн эдгээр өдрүүдэд гэр бүлээрээ цагийг хамтдаа хөгжилдөж өнгөрөөх газрууд ховор байдаг шүү дээ. Үүднээсээ л дув дулаахнаар угтаж,  аав, ээж, хүүхдүүд хамтдаа байх боломжтой, зохион байгуулалт сайтай, тав тухтай арга хэмжээ болсон юм.

2.Жаргал дүүрэн инээд

Гэрэл, чимэглэл, тайз засалт цаанаа л эрхэмсэг, дэгжин, эгээтэй хүүхэлдэйн киноны ордон дотор ороод ирсэн мэт чимэглэжээ. Заал дүүрэн хүүхдийн инээх, уйлах, эрхлэлдэх дуу цангинаад, ээжүүд “Ямар гоё уулзалтад ирээ вэ” гэх шиг харц нь аз жаргалаар дүүрэн байлаа. Тэдний хань, халамжит аавууд урьдны уулзалтаас илүү олон болсныг харах үнэхээр сайхан байлаа. Удахгүй аав ээж болох гэж байгаа залуус “их” ажлын бэлтгэлээ илүү анхаардаг болсныг ч энэ уулзалтаас харагдлаа.

3.Танхим дүүрэн дэлгүүр

Танхимын хоёр жигүүрээр байгууллагууд үйл ажиллагаагаа найрсгаар танилцуулж, зөвлөгөө мэдээллийг харамгүй өгч байлаа. Эх, хүүхдийн эрэлт хэрэгцээ, эрүүл мэндтэй холбоотой мэдээ мэдээллүүд, боловсрол, хувцас хэрэглэл, ном хэвлэл, амттан, сэтгэл зүйн стресс тайлах хүүхдийн тоглоом гээд л хүүхдүүддээ шинээр сонирхуулж, таниулмаар бүхэн тэнд байсан. Дэлгүүр бүрээр зочилж бэлэг аваад, дараа нь сугалаанд оролцох нь гэр бүлүүдэд илүү сонирхолтой байгаа нь илт.

4.Тухтай дэлгүүр хэсэх боломж

Ээж болоод тухтай ч дэлгүүр хэсч амждаггүй эмэгтэйчүүдийн “эмзэг сэдвийг” соргогоор мэдэрсэн нь хамгийн зөв шийдэл байсан шүү. Хүүхдүүдтэйгээ хамт дэлгүүр хэсэх үү гэж гайхаж байж магадгүй, тэр “бэрхшээл”-ийг мөн бодолцжээ. Хүүхдүүдийг нь дээд давхарт уйдаалгүй, аюулгүй байдлыг нь ханган англи хэл, балет, IQ, EQ хөгжүүлэх хичээлүүдийг зааж цагаа үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрөөх боломжийг бүрдүүлсэн байсан юм. Бүр шинжлэх ухааны туршилтыг хүртэл хийж, сонирхуулж байсан гээч.

5.Чадварлаг сэтгэл зүйчийн үр дүнтэй зөвлөгөө

Гэр бүлийн харилцаанд зөрчил, маргалдаан цөөнгүй тохиолддог. “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-гийн үүсгэн байгуулагч, практик сэтгэл судлаач Б. Золзаяа “Гэр бүлийн харилцаанд гардаг асуудлуудыг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаагаар маш ойлгомжтой тайлбарлаж, хүүхдийн гаргадаг ээдрээт зан араншингийн талаар ойлголт өгснийг залуу гэр бүлүүд шимтэн сонсож байсан нь асуудлыг шийдэх гарцыг олсон мэт санагдаж байлаа.

6.Ээжүүдийн сонирхолтой хэлэлцүүлэг

Дараагийн хэсэг “Ээжүүдийн хэлэлцүүлэг”-ээр үргэлжиллээ. Олны танил бүсгүйчүүд анх хэрхэн ээж болж байсан, хүүхдээ хэрхэн өсгөсөн, орчин үеийн хүүхдийн хүмүүжлийн онцлогийн талаар санаа бодлоо хуваалцаж, танхим дүүрэн хүмүүст сонирхолтой түүхээсээ хуваалцсан юм. Хааяа хүүхдээ хараад ганцаараа гэртээ сууж, нийгмээс тусгаарлагдаж байгаа мэт санагдаж гунигладаг бол ээж бүхэнд ийм үе байдгийг битгий мартаарай. Тиймээс та ч гэсэн өөртөө цаг гаргаж хэвшээрэй.

7.Мэргэжлийн эмчийн зөвлөгөө


Гэр бүлийнхээ “эмч” нь ээжүүд байдаг шүү дээ. “Mommy meet up-3” уулзалт нь  мэргэжлийн эмчийн зөвлөгөөг сонсох боломжийг олгосон юм. Хоёр дах илтгэлийг “Интермед” эмнэлгийн эмч, Хүүхдийн уушги судлалын эмч Д.Гэрэлмаа тавьсан. Түүний илтгэлээс хүүхдийнхээ шүдийг угаадаг шигээ хамрыг нь угааж заншвал ханиаднаас урьдчилан сэргийлэхээс гадна ханиадыг даамжирч газар авалгүйгээр эдгээх, эмчилгээг хурдасгадаг болохыг илүүтэй ойлгосон. Мөн “Томуугийн вакцин”-ыг манайхан ханиаднаас урьдчилан сэргийлдэг, ханиад хүргэдэггүй гэж ташаа ойлгодог юм билээ. Томуу болон ханиад нь ялгаатай гэсэн үг. Та ч гэсэн андуурч яваа юм биш биз, өөр ойлголтууд юм байна лээ шүү.

8.Аавуудын хөгжилтэй хэлэлцүүлэг


Аавуудын хэлэлцүүлгээр аав болсон нандин агшин, тэд ямар хүмүүжлээр хүмүүжсэн, хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж байгаа арга барил гээд олны танил аавуудын хөгжилтэй яриа олныг инээлгэж байсан юм. Хүүхдийнхээ баасыг хараад баярладаг үеэ эрхгүй санан дурсмаар сайхан ярианууд болж өнгөрсөн шүү.

9.Орчин үеийн хүүхдээ танин мэдэхүй

Гурав дах зочин илтгэгчээр оролцсон Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн, Боловсролын сэтгэл судлаач доктор Б.Номин “Орчин үеийн хүүхдүүд буюу Generation Alpha” тэдний хөгжил, онцлогийн талаар илтгэл тавьсан. Орчин үеийн аав ээж нар “Би ийм байсан, миний үед ийм байсан” гэхээсээ илүү өөрөө ямар үед төрсөн, өөрийн тань хүүхдийн онцлог таниас юугаараа өөр болохыг, сэтгэл зүйн байдлыг харгалзаж харилцвал та хүүхдээ илүү ойлгох болно.  Жишээ нь, хүүхэд тань сурахдаа удаан, идэвх багатай байгаа бол энэ таны хүүхдэдээ уурлах шалтгаан биш, ердөө түүний үеийнхний өгөгдөл юм. Харин асуудлыг хэрхэн шийдэж, харилцаагаа аврах талаар сэтгэлзүйчид хандаж зөвлөгөө аваарай.

10.Аз од нь гийсэн аав ээжүүд

ЗурагТайлбар



"Mommy meet up 3: Жаргалтай гэр бүлийн төлөө” уулзалт, арга хэмжээ азтан шалгаруулах үйл ажиллагаагаар өндөрлөсөн юм. Олон ивээн тэтгэгч байгууллагын азтаны бэлгийг өхөөрдөм үрс сугалсан. Түүн дотроос залуу аав ээж нарыг азтан болгоод зогсохгүй өөрийнхөө ээжийг ч азтан болгосон булган сүүлтэй хүү байсан бол удахгүй аав болох гэж байгаа залууг азтан болгоод бэлгийг нь өөрөө аваад буучихсан хүү ч байв. Энэ уулзалт тэр чигтээ сэтгэл шингэсэн, баяр хөөр бэлэглэсэн, аз жаргалаар хүн бүрийг дүүргэсэн уулзалт болж өнгөрсөн юм. Хүүхэдтэй болон болохоор зэхэж буй хүн бүрийн цугларах өргөн цар хүрээтэй уулзалт болж байгаа нь хамгийн их сэтгэлд тод үлдсэн юм. Дараа заавал гэр бүлээрээ явна аа.

ЗурагТайлбар










Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
5 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.