Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Parasite" кинонд гардаг "Жапагүри" хоолыг хэрхэн гэртээ хийж идэх вэ?


Оскарын 4 төрөлд шагнал хүртэж чадсан 2019 оны шилдэг кино "Parasite"-ийн нэгэн хэсэг дээр гэрийн эзэд харьж яваагаа хэлээд Жапагүри гэх хоол идэхийг хүсэж буйгаа хэлдэг шүү дээ. Харин Кимийн гэр бүл гэрийг нь буцааж цэвэрлэх гэж бужигналдаж байхад Чонсок Жапагүриг хэдхэн минутын дотор хийх ёстой болдог. Үнэхээр амттай харагддаг тэр хоолыг хэрхэн хийж иддэг тухай олон хүмүүс сонирхож байсан байх. Тиймээс яаж хийдэг тухай мэдээлэл өгөхөөр шийдлээ.

Та бүхэндээ жорыг нь танилцуулж байна.

Танд хамгийн түрүүнд "Chapagetti" болон "Neoguri" гэх хоёр бэлэн гоймон хэрэгтэй. Гэвч яг энэ гоймонгууд олдох боломж хомс учраас Монголд зардаг энгийн жантай гоймонгоос сонгоорой.

Харин дараа нь 200 орчим гр үхрийн мах.

Хоолны савандаа ус буцалгана.

Хэт халаасан хайруулын тавган дээр үхрийн махаа дөрвөлжин хэрчиж шарна. Махан дээрээ цөцгийн тос нэмэх хэрэгтэй.

Дараа нь давс, хар перц, хоолны халбага ургамлын тос нэмж болтол нь шарна.

Буцалсан усан дээрээ гоймонгоо хийн 2-3 минут дэвтээгээд, усыг нь шүүж авах хэрэгтэй. Гэвч бага хэмжээний ус үлдээх ёстойг санаарай. Тэгж байж гоймонгийн соусыг бэлдэх болно.

Дараа нь жаахан устай гоймонгоо саванд дахин хийж халаах ёстой. Дээр нь "Chapagetti" соусаа нэмж, "Neoguri" гоймонгийн улаан амтлагчаас талыг нь хийнэ.

Үүний дараа гоймон дээрээ дөрвөлжилж хэрчсэн махаа хийгээд, "Chapagetti" гоймонгийн тосыг нэмж хийн хутгаарай.

Ингээд таны амтат Жапагүри бэлэн боллоо!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
18 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
16
16
1
0
0
4
4

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЗОЧИН 2020.02.20 202.179.31.92

hiij uzlee geriihn ch gesen goy baina ged sain idlee bayrlla

0 Хариулах


Ddd 2020.02.19 192.82.74.157

Guie ene tgd ter goimon ni homs uchiraas gecheed amtlagchiin haanaas gargaad irvee hha

0 Хариулах


Зочин 2020.02.18 103.26.195.194

Teneg yum bichij bhin. Uiddiimu yadin

3 Хариулах


Зочин 2020.02.18 112.167.239.42

Уйдаж бхад ийм юм сонирхолтой шд

0 Хариулах


Зочин 2020.02.18 192.82.66.25

Huts chi. Comm bicheed ooroo uiddiimuu yadiin

0 Хариулах


Зочин 2020.02.19 66.181.178.166

Solirtsiin hervvl hiigd uiddinmu ydii

0


Зочин 2020.02.18 202.9.40.172

Kkk goy

0 Хариулах