Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Riverdale" цувралын тухай сонирхолтой 11 баримт


Өсвөр насныхан, залуус гэлтгүй бүх үзэгчдийн дуртай бүтээл болох "Riverdale" цувралын тухай баримтуудыг хүргэж байна.

1.Ривердэйл бол "Арчи" комиксын дүрүүд дээр үндэслэн хийгдсэн өсвөр насныханд зориулсан цуврал юм.

2.Кино зураг авалт Ванкувер хотод хийгдсэн. Их үзэсгэлэнтэй тайван хот.   

3.Жангл бол 1960-аад оны үед "Archie" комикст зориулж хийсэн дууны лавлах ном юм. Гэхдээ уг цувралд хар тамхийг Жингл Жангл гэж нэрлэжээ. 

4. Гол дүрийн сайхан залуу Арчи Эндрюс  . Түүний жинхэнэ нэр нь Кенети Жеймс Фицжералд Апа. 1997 оны 6-р сарын 17-нд төрсөн Шинэ Зеландын жүжигчин юм. Тэрээр кинонд тоглохын тулд үсээ маш олон удаа улаанаар будуулсан гэдэг.

5. Бетти болон Жагхэд. Тэднийг бодит амьдрал дээр хосууд гэдгийг та мэдэх үү?  

6. Ривердэйлийн хамгийн халуухан бүсгүй Шерил. Тэрээр төрөлхийн улаан шаргал үстэй юм .

7. Ривердэйлээс төрсөн бас нэгэн сайхан хос бол яах аргагүй Чарльз Мелтон, Вероника Лож хоёр.

8. Ривердэйлийн Цагдаагийн даргын хүү Кэйси Котт. Цувралын турш ихэнх фенүүд нь түүнийг ижил хүйстэн гэж хардах болжээ. Бодит амьдрал дээр тэр ижил хүйстнээ сонирхдоггүй шүү.    

9. Ривердэйлийн хамгийн авьяаслаг бүсгүй Жоси МакКой. Тэрээр сайн жүжигчин төдийгүй сайн дуучин юм.

10. Ривердэйлийг үзсэн хүн бүр "Попс"-ийн шэйкийг уухыг хүсдэггүй гэж үү? . Попс нь бодит амьдрал дээр Их Британийн Колумбиа дахь Миссигийн "Rocko's" түргэн хоолны газар юм.

11. Эцэст нь нэг таагүй мэдээ хүргэхэд  уг цувралын гол дүрийн нэг гишүүн коронавирусийн халдвар авсны улмаас цуврал маань зураг авалтаа түр зогсоосон байна.   Хэн гэдэг нь нууц хэвээр байгаа юм. Жүжигчдийн хэн нь ч байсан гэлээ хурдан эдгэж үзэгч бидэнтэй дараагийн бүлгээр уулзацгаана гэдэгт итгэлтэй байна.

Өө, ингэхэд та бүхэн ч гэсэн маскаа зүүгээрэй.  

                                                                                                                                        Бэлтгэсэн: Е.Алтанжимс

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
4 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
7
3
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Namunada 2020.03.24 172.69.252.149

Camila shd

0 Хариулах