Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Робот бүтээгч компани хүний нүүр царайг 125,000 доллараар үнэлжээ


Эрдэмтэд роботыг хүнтэй илүү төстэй болгох алхмуудыг хийсээр байна. Тухайлбал, Их Британид үйл ажиллагаа явуулдаг Geomiq компани хүмүүст нэгэн өвөрмөц саналыг тавьжээ. Тэд бодит хүний төрхийг хуулбарлаж ирэх жил зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж буй роботынхоо нүүр царайг бүтээхээр зорьж байгаа гэнэ. 

Мөн өндөр настнуудыг асрах зориулалттай уг роботын нүүр царай болох хүнд 125,000 долларын урамшуулал олгох юм байна. Компанийн зүгээс робот "эелдэг бөгөөд нөхөрсөг" дүр төрхтэй байх учиртай гэдгийг онцолжээ. Тэд төсөлтэй холбоотой бусад мэдээллийг нууцалж байгаа бөгөөд эцсийн шатанд сонгогдсон хүн л дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна. "Энэ маш өвөрмөц хүсэлт гэдгийг бид ойлгож байгаа. Өөрийнхөө царайг ашиглуулах гэрээнд гарын үсэг зурна гэдэг том шийдвэр. Гэхдээ хүсвэл хэн ч энэ төслийн нэг хэсэг болох боломжтой" гэж Geomiq компани бичжээ. (Сонирхсон хүмүүс [email protected] мэйл рүү мэдээллээ илгээх юм байна)

Гэхдээ энэ нь роботуудад бодит хүний төрхийг ашигласан анхны тохиолдол биш юм. Өмнө нь Hanson Robotic компани алдарт жүжигчин Одри Хепберний төрхийг дуурайлган Софиа хэмээх роботынхоо царайг бүтээж байсан юм. Софиа иргэний харьяалал хүртсэн анхны робот болсон билээ. 

Эх сурвалж: Digital Trends

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.