Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Тэд яаж “тоглодог” вэ: Намуудын мөрийн хөтөлбөрийн мөрөөр


Өнгөрсөн сонгуулиудад намууд ямар мөрийн хөтөлбөр бэлдэж орсныг харцгаая. Биелэнэ гэдэгт нь итгэдэггүй ч бидний сонголтын шалтгаан болдог мөрийн хөтөлбөрөөс онцлох “эшлэл”-үүд.


2008 он | 1 саяас – 1.5 саятай сонгууль

Ардчилсан нам 

Стратегийн ордуудын 50-иас доошгүй хувийн ашиглалтыг ойрын жилүүдэд, түүний дотор Тавантолгой, Оюутолгой, Төмөртэйн ордын ашиглалтыг нэн даруй эхлүүлнэ. Иргэн бүртээ эрдэнийн хувь олгоно. Yнэлэгдэх хэмжээ нь нэг сая төгрөг. 

МАХН (одоогийн МАН)-ын мөрийн хөтөлбөр

Стратегийн зарим орд газруудыг түшиглэн үндэсний корпораци, групп байгуулах замаар Монголын иргэн бүрийг хувьцаа эзэмшигч болгож, ашгаас нь тогтмол хувь хүртэж байх нөхцөл, арга замыг судалж хэрэгжүүлнэ. Стратегийн томоохон ордуудыг аж ахуйн эргэлтэд оруулж олсон ашгаас иргэн бүрт 1.5 сая төгрөгөөс доошгүй “Эх орны хишиг” хүртээх сан байгуулах тусгай хууль гаргаж хэрэгжүүлнэ.

2012 он | Мөнгөгүй амлалтууд

2012 онд бэлэн мөнгө амлахыг хориглосон учраас намуудын мөрийн хөтөлбөрт мөнгөн амлалт ороогүй.

Ардчилсан нам

Ажилтай орлоготой, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, аюулгүй орчинтой монгол хүнийг бүтээнэ гээд цалин, тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ.  Жилд 660 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай зэс боловсруулах үйлдвэр, жилд 500 мянган тонн эцсийн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай төмөрлөгийн үйлдвэрийг тус тус байгуулж, аймаг бүрт “1000 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлнэ гэжээ. 

Монгол Ардын Нам

300 мянган монголчууд авдаг цалин, ажлын байртай болно. Монгол орны хэрэгцээтэй газар 10000 шинэ үйлдвэр, үйлчилгээний газар нээнэ. Монголдоо цалингаараа сайхан амьдарна. Залуу гэр бүлд шинэ байр, спортын хувьсгал тэргүүтнийг амлажээ. 

2016 он | Хөгжлөөрөө тэргүүлж буй 30 орны тоонд орно 

Монгол Ардын Хувьсгалт Нам

10+30+60=100 буюу арван жилийн дотор 60 тэрбум ам.доллар зарцуулж хөгжлөөрөө дэлхийд эхний 30 орны тоонд багтах, мянганы хөгжлийн төмөр зам барих, хурдны галт тэрэгний замтай болох, орон сууцгүй бүх өрхийг “0” түрээсийн зарчмаар орон сууцтай болгох, оюутны сургалтын төлбөрийг үе шаттайгаар төр 100 хувь хариуцдаг тогтолцоо руу шилжих, 150,000 хүн амтай аж үйлдвэр, инновацийн цогцолбор найман хоттой болно.

ХҮНам 

Үндэсний эрх ашгийг хамгаалах, Үндэсний баялаг, баялгийн үзлийг төлөвшүүлж мөрдөх, Цэвэр төрийг бий болгох, Олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх, Эрх тэгш нийгмийг цогцлоох гэсэн таван үндсэн бодлогын хүрээнд боловсруулжээ.

МҮАН

МҮАН-ынхан 40 орчим бодлогын арга хэмжээг тусгасан, ардчиллыг гүнзгийрүүлэх, УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хамгаалсан хуулийн заалтыг цуцлах гэх мэт мөрийн хөтөлбөртэй оролцсон. 

2020 он | 3-5 саяын цалин + байр 

Монгол Ардын Нам

Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцохоор гэнэ. Мөн иргэн жилд нэг удаа заавал оношилгоо хийлгэж хавдар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг болох Боловсролын хувьд тогтолцооны реформууд хийнэ.

Ардчилсан нам

Дундаж цалинг 3 сая болгоно хэмээн мэдэгдсэн. Мөн хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн либерал байдал өмчийн эрхийг хуулиар хамгаалах, мөн чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх бодлогоо үргэлжлүүлж, гэр хорооллыг таун хаус хороолол болгох хөтөлбөрийг эхлүүлэх, ахмад настны нийгмийн хамгааллыг нэмэгдүүлнэ.

 “ШИНЭ ЭВСЭЛ” 

Ард иргэдээ санхүү, зээлийн хүүгийн мөлжлөгөөс чөлөөлж, улмаар өнгөрсөн 30 жилийн турш хуримтлуулсан 30 тэрбум ам.долларын өрийг 3 сая иргэнээр бус 30 гэр бүл, тэдний хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх “Өргүй Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэх,  стратегийн орд газруудыг иргэддээ өмчлүүлж, баялгийн хувьсгал хийнэ.

Монгол Ардын Хувьсгалт Нам 


МАХН, МНН, ИЗНН, Либерал нам, Эх орончдын нэгдсэн гэсэн таван нам нэгдээд байгаа. Эвслийн мөрийн хөтөлбөрт  сүүлийн 30 жилд төр засгийн алдаатай бодлогыг арилгах, баялгийн тэгш хуваарилалт, орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг ерөнхий агуулгууд багтжээ. Бас цалинг 5 сая болгоно гэсэн амлалт өгсөн.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
2 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
7
0
0
4
1
0
6