Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Үзэсгэлэнт жүжигчин Аня Тейлор-Жойн тухай 10 баримт


Хүүхэлдэй шиг л үзэсгэлэнтэй царай, чадварлаг жүжиглэлтээрээ дэлхийн олон кино сонирхогчийг эрхгүй татаж буй энэхүү жүжигчин бүсгүйн тухай та бүхэндээ сонирхуулж байна  


1. Тэрээр 1996 оны дөрөвдүгээр сарын 16-нд төрсөн. Одоо 24 настай, хонины орд.

2. 173 см өндөртэй.

3. АНУ-ын Майами хотод төрж, бага насаа Аргентин улсад өнгөрүүлсэн ч 6 настайдаа Их Британийг зорьж, тэндээ амьдарчээ. Түүний ээж Англи болон Испани, аав нь Шотланд, Аргентин гаралтай юм байна.

4. Тэр анх испаниар ярьж сурсан бөгөөд одоо төрөлх хэл шигээ л мэддэг байна.

5. Тэрээр "The Queen's Gambit" кинондоо зориулж шатрыг илүү сайн тоглож сурсан ба зураг авалт эхлэхээс таван минутын өмнө хийх нүүдлүүдээ цээжилдэг байжээ.

6. Кино ертөнцөд түүнийг таниулсан хамгийн шилдэг дүр нь "The Witch" киноны Томасины дүр байсан юм. 2015 онд бүтээсэн тус дүрээрээ тэр шилдэг залуу жүжигчний шагналыг хүртсэн.

7. Жүжиглэхийн хажуугаар загвар өмсөх нь түүний нэгэн чадвар. Тэр одоо ч камерын өмнө зургаа даруулж, өөрийн дүр төрхөө олон хүнд хүргэсээр байгаа. Сүүлд л гэхэд шинэхэн үнэртэй усны зар сурталчилгаанд тоглосон байсан.

8. Хувийн амьдралаа маш нууц байлгадаг. Түүнийг зурагчин Бен Сийдтэй үерхдэг гэх мэдээлэл тарсан байдаг. Гэвч хэн нь ч энэ мэдээллийг батлаагүй бөгөөд тэр 2016-2018 оны хооронд жүжигчин Оуэн Маккентэй үерхэж байжээ.

(Оуэн Маккен, Аня хоёр)

(Бен Сийд, Аня хоёр)

9. Тэрээр BAFTA шагнал гардуулах ёслолд "Шилдэг залуу жүжигчин" төрөлд нэр дэвшиж байсан нь асар олон хүнд таниулж, нэр хүндийг нь улам нэмж байсан.

10. Тэр өөрийгөө хөөрхөн гэж боддоггүй тухайгаа ярьсан байна. Үзэгчид түүний дүрийг бүгд магтаж, сайшааж байгаа ч тэр "Би өөрийгөө хангалттай хөөрхөн гэж боддоггүй. Ингэж хэлсний минь төлөө хүмүүс намайг муугаар бодно гэж надад хэлсэн л дээ. Гэхдээ би өөрийгөө хачин харагддаг гэж боддог. Би киногоо кино театрт ч юм уу үзэж чаддаггүй. Өмнө нь ганцаараа үзчихсэн нь хамаагүй дээр байдаг" гэжээ.

Аня Тейлор-Жойн кино жагсаалт:

1. The Witch (2015)

2. Atlantis (2015)

3. Morgan (2016)

4. Barry (2016)

5. Split (2016)

6. Thoroughbreds (2017)

7. Marrowbone (2017)

8. The Miniaturist (2017)

9. Glass (2019)

10. Love, Antosha (2019)

11. Radioactive (2019)

12. Peaky Blinders (2019)

13. The Dark Crystal: Age of Resistance (2019)

14. Emma (2020)

15. Here Are the Young Men (2020)

16. The New Mutants (2020)

17. The Queen's Gambit (2020)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
15 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
16
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.