Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

“Зүрх зүсэм бялуу” үйлдвэрлэгч далайн эргийн охин Э.Аръяабазар


Хөдөө аялж явахдаа bubble tea, кофегоо санадаг л биз дээ? Хөвсгөл нуурын эрэг дээр кофе уугаад, бялуу идээд суувал ямар вэ? Хөвсгөлийн Хатгалд нээгдсэн жижигхэн, тухтай “Эрдэнэс” кофе шопыг танилцуулж байна. Кофе шопоо хэрхэн нээсэн, Хөвсгөл нуурын эрэгт амьдрах ямар байдаг талаар Э.Аръяабазартай ярилцсан сонирхолтой яриаг хүргэе. 

-Нуурын эрэг дээр кофе шопоо нээх болсон түүхээсээ хуваалцаач?

-Би Бээжинд сурч байхдаа аялах мѳнгѳ цуглуулах гээд бялуу хийж эхэлсэн. Дараа нь хотод бялуу хийж байгаад Хатгалдаа ирсэн. 

Би хүмүүсийг баярлуулах, бусдад туслах, хүмүүстэй танилцах, найзлах дуртай. Жижигхэн ч гэсэн зүйлийг хамгийн сүүлд мэдсэн ч хамаагүй хүмүүстэй хуваалцах, найзуудын уулзалтаас эхлээд янз бүрийн арга хэмжээ зохион байгуулах дуртай. Хүмүүсийн хоорондох гүүр нь байх, дуулах, муухай, сайхан нь хамаагүй мэдрэмжээ дуу хѳгжмѳѳр илэрхийлэх, мөн мэргэжилдээ дуртай. Байгаль орчин болоод хүүхдүүдийн тѳлѳѳ ажиллахыг хүсдэг. Гэхдээ хамгийн дуртай зүйл маань сэтгэл зүрхээ зориулан бялуу хийж, хүмүүсийг дайлах. Сайхан амттай байна гэж хүмүүс хэлэхэд, баяр дээр нь амт нэмж, аз жаргал бэлэглэхдээ, нойроо хугаслан бялуугаа чимэглээд дуусахдаа, ядарч байсан ч гэсэн эцсийн үр дүнгээ хараад ѳѳрѳѳрѳѳ бахархдаг. “Би юунд хамгийн дуртай вэ” гэх асуулт намайг мэргэжлээрээ ажиллах урилгаас татгалзан, “Зүрх зүсэм бялуу”-ны бизнесээ эхлүүлэх итгэл, найдвар, зорилго өгсөн. Шинэ бялуугаа туршиж, хүмүүсийг баярлуулж, буйдхан кофе шопоо төрсөн нутагтаа нээчихээд, дуртай зүйлээ хийж, хүмүүст тусалж, нөлөөлж амьдрахыг хүсдэг.

ЗурагТайлбар







-Бид бүгдийн мөрөөдөлд бий болсон нэг нандин хором, цэг байдаг. Таны хувьд яаж кофе шоптой болох, тэгээд бүр Хөвсгөлд нээх санаа эхэлж байв?

-"Blue Jay" миний хайртай кино. Ахлах сургуулийн хосууд олон жилийн дараа тѳрж ѳссѳн сууриндаа ѳѳрсдийн асуудлаар эргэн ирэхдээ санамсаргүй тааралддаг. Тэгээд "Blue Jay" нэртэй газар орж кофе ууж суудаг юм. Гунигтай ч юм шиг янзын гоё кино. Энэ хэсгийг үзэх болгондоо яг ийм буйдхан, тайван тохитой кофе шоптой болох юмсан гэж мѳрѳѳддѳг байлаа. Би бол суурингийн гэхдээ сэтгэлд минь маш том зай эзэлдэг далайн эргийн охин. Хѳвсгѳлийн Хатгал хэмээх буйдхан, маш үзэсгэлэнтэй тосгонд хүүхэд насаа аз жаргалтай ѳнгѳрѳѳсѳн. Олон хүн ѳсѳж томроод ийш тийшээ зорин явдаг. Гэвч бид бүгдийн сэтгэлд үргэлж нэг зүйл уяатай байдаг нь төрсөн нутаг. Тэнд дурсамж, гэр бүл, хайртай хүмүүс минь бий. Яг энэ кинонд гардаг шиг кофе шопод маань удаан уулзаагүй найзууд, хосууд таарч байгаасай. Буцаад ирэхэд нь тав тухтай суух орчин байгаасай гэж хүссэн. Хэд алхаад л Хѳвсгѳл нуурын эрэгт хүрэх энэ газарт би дуртай зүйлсээ хийн тайвшрахыг хүссэн учраас кофе шопоо нээсэн. Зүгээр л кофегоо чанаад, зүрх зүсэм бялуугаа хийгээд, хайртай хүмүүстэйгээ ойр, сэтгэл зүрхээ амраахыг хүсэж байна. Энэ миний Хатгалдаа эргүүлж ѳгч байгаа нэг зүйл.  Энэ газарт тѳрж, өсөн өдийг хүртэл туулсан амьдрал, баялаг түүхдээ би маш их хайртай. Байгаль орчны чиглэлээр сурч, бялууны бизнес хийж, Хатгалаас Бээжин хүртэл явж суралцсаны эцэст нь яагаад буцаж ирээд кофе шоп нээж байгааг хүмүүс их гайхдаг. Улаанбаатарт гайгүй ажилд ор гэж олон хүн хэлж байсан. Гэхдээ тэд миний мэдэрч байгааг мэдэрнэ гэж үү? Миний юу хийвэл жаргалтай болдог гэдгийг мэднэ гэж үү? Хѳвсгѳл нуурын толионд үзэсгэлэнтэй харагдах сар, жаахан сэтгэл гундуу үедээ шууд гэртээ харимаар санагдах мэдрэмж, далайн давалгаан чимээ. Намуухан хѳгжмийн аянд кофены үнэр, шинэхэн бялууны үнэртэй холилдон үнэртэхийн хажуугаар номоо уншиж, дуугаа дуулж, дүү нартайгаа ярилцаж холоос яваа аялагчидтай танилцан яриа ѳрнүүлнэ гээд л. Байгаль орчин болон хүүхдүүдийн тѳлѳѳ, Хѳвсгѳлийн тѳлѳѳ хийх ажил, хүсэл мѳрѳѳдѳл их байна.

-Кофе шопдоо ямар ямар бүтээгдэхүүн гаргаж байна вэ?

-Тѳрѳл бүрийн халуун, хүйтэн кофе (“R.O.C”-ийн үрээр хийсэн), bubble tea, шэйк, бялуу, жигнэмэг, brownie бий.

-Ер нь хүмүүс хэр их үйлчлүүлж байна. Хүмүүсийн сэтгэгдэл ямар байгаа вэ?

Хатгалынханд кофе, bubble tea, бялуу гээд бараг соёлын довтолгоо болж байна. Анх удаа ууж байгаа хүмүүс олон. Хөдөө ийм орчинд хотод иддэг бялуу, кофегоо санасан хүмүүс сэтгэл өндөр байна лээ. Манай “Зүрх зүсэм бялуу”-г  Бээжингээс эхлээд Улаанбаатарт хүмүүс мэддэг. Одоо энэ амтыг Хөвсгөлд мэдрүүлэхээр ажиллаж байгаа.

ЗурагТайлбар








-"3үрх зүсэм бялуу" гэж нэрлэсний учир юу вэ. Бусад бялуунаас ялгарах онцлог нь юу вэ?

-Ѳвѳрмѳц, нэг сонсоод л цээжлэх болохоор бас дуртай дууныхаа нэрийг шууд утгаар нь хэрэглэсэн. Ер нь аль болох шинэлэг, цаг үеэ мэдэрсэн бялууг гол нь сайн бүтээгдэхүүнээр хийхийг хүсдэг. Олон нийтэд зориулагдсан биш. Жишээ нь, Харри Поттерын цѳцгийтэй шар айраг шиг “butterbeer cake” гэж хийдэг. Би бялууг урлаг ба шинжлэх ухаан гэж боддог. Чимэглэл хийх нь урлаг, зураг зурж байгаа юм шиг. Нэг халбага орцоо андуурч хийхэд л амт шал ѳѳр болдог нь лабораторид туршилт хийж байгаа юм шиг байдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
3 өдрийн өмнө
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
3
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Монгол эмэгтэйн бичлэгүүд "TikTok" дээр од болж, хэдэн сая хандалт авч байна
2
4 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
3
4 цагийн өмнө
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Дуурь, балет, гэрэл зургийн үзэсгэлэн
санал болгох
1
1 цагийн өмнө
Монгол эмэгтэйн бичлэгүүд "TikTok" дээр од болж, хэдэн сая хандалт авч байна
2
4 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
3
5 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.