UBLife Logo
-

МОРЬТОЙ АЯЛАЛ зохион байгуулж, орлогоо МОНГОЛ хүүхдүүдэд хандивлажээ

UBLife
UBLife
МОРЬТОЙ АЯЛАЛ зохион байгуулж, орлогоо МОНГОЛ хүүхдүүдэд хандивлажээ

Олон улсын “Veloo” сангаас хандив цуглуулах зорилготойгоор Монголоор аялах морьтой аяллыг зохион байгуулжээ. Аялагч 10 хоногт 700 км замыг морьтой туулах бөгөөд 2000 ам.долларыг тушаах юм. Зардлын 50 хувь нь замын зардалд зарцуулагдаж, үлдсэн 50 хувийг Монгол, Малайзын 3-5 насны эмзэг, ядуу бүлгийн хүүхдүүдийн орон байр, боловсролд хандивлах аж. 

Өнгөрсөн долдугаар сарын аяллын үеэр Канадын иргэн Чад Диткен 700 км гэсэн дээд хязгаарыг эвдэж 800 км замыг Монголоор аялан морьтой туулсан байна.

“Монгол орон гайхалтай нутаг. Монгол хүмүүс үгээр хэлшгүй зочломтгой, халуун зүрх сэтгэлтэй морьтон ард түмэн юм гэдгийг би ойлголоо. Тэд морин дэлэн дээр төрдөг гэхэд хилстэхгүй. Ийм гайхалтай аялал хийж, үүнийхээ төлөө хүнд бэрх амьдралтай бяцхан хүүхдүүдэд тусалж байгаадаа баяртай байна.” гэж тэр хэлжээ. 69 настай Чад эхэндээ 700 км ч төсөөлшгүй их мэт санагдаж байсан ч Монголын үзэсгэлэнт байгаль, эелдэг найрсаг нутгийнхан түүнд урам зориг өгсөн гэдгийг онцоллоо. 

Чад Оросын хилийг даган Монголын нутгаар аяллаа эхэлжээ. “Аяллын үеэр элсэн цөл, уул манхан, хязгаар нь үл харагдах тал нутгийг би биширч байлаа. Хамгийн гайхалтай нь Хөвсгөлийн их тайгад нутаглах Цаатан түмэн байсан. Тэдний соёл ахуй үнэхээр биширмээр. Их тайгыг морьтой туулах ч аяллын хамгийн бэрх үе байсан.” гэж тэр бахдан ярьжээ.

Олон улсын “Veloo” сан “Монголын Хөгжлийн Төв” ТББ-аар дамжуулан Улаанчулуут орчмын эмзэг, ядуу бүлгийн 120 гаруй хүүхдүүдийг хамруулсан цэцэрлэг байгуулсан юм.

Мөн тус сангаас дараа дараагийн морин аяллаас олсон орлогоороо Сонгинохайрхан дүүрэгт 2 дахь цэцэрлэгээ барьж, тус дүүргийн эмзэг, ядуу бүлгийн хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөж байгаа аж. 

Эх сурвалж: ladysmithchronicle

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
13
7
44
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.