UBLife Logo
-

Татвар хураамж өсгөж, эмнэлгийн ажилчдын урамшууллыг хойшлуулна

Э.Хулан
Э.Хулан
Татвар хураамж өсгөж, эмнэлгийн ажилчдын урамшууллыг хойшлуулна

Нэгдсэн төсвийн энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр өргөн мэдүүллээ. 

Уг хуулийн төслийг харахад татвар хураамж өсгөж орлого нэмэгдүүлэх төлөвтэй байна. Харин зардал танахдаа тэтгэврийн насыг нэмэх зэргээр ажиллах төлөвтэй байна.

Тухайлбал төсвийн ОРЛОГЫГ НЭМЭХИЙН тулд дараах татварыг авч эхлэх юм байна. 

Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээг жилийн орлого нь 30 сая. төгрөгөөр босго тогтоон 10, 25 хувь болгон өөрчлөх

Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах систем нэвтрүүлэх

Алтыг Монголбанкинд тушаасан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.5 хувь, ашигт малтмалын нэмэлт төлбөр “0” хувь байхаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт нь 2019 оныг хүртэлх хугацаанд үйлчлэхээр байгаа юм. Энэ хувь хугацааг 2017 он болгож урагшлуулах

Онцгой албан татварын хувь хэмжээг архи, дарс, тамхинд 20 хувь, суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувиар нэмэгдүүлэх

Тансаг хэрэглээний, хөдөлгүүрийн багтаамж өндөртэй /4500см³-аас дээш/ суудлын автомашинд ногдуулдаг онцгой албан татварыг нэмэгдүүлж, үйлдвэрлэсэн оноос хойш 7-оос дээш жил болсон хос тэжээлт автомашины хөнгөлөлтийг 50 хувь бууруулах

150 метр квадрат хүртэлх талбайтай орон сууцыг татвараас чөлөөлж, 150 метр квадрат буюу түүнээс дээш талбай бүхий орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 50 хувь хөнгөлж ногдуулах

Харин ЗАРДАЛ БУУРУУЛАХЫН тулд дараах алхмыг хийх төлөвтэй. 

Тэтгэвэр тогтоох насыг хүн амын дундаж насжилт өсөж байгаатай уялдуулан нэмэгдүүлэх

Тэтгэврийн даатгалын шимтгэл тооцох хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагчийн хувьд тус тус  9.5 хувь болгох

Дунд, урт хугацаанд тэтгэврийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 5 пунктээр нэмэгдүүлэх

Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд жилд 53.3-75.6 тэрбум төгрөг шаардлагатай байгаа тул уг хуулийг хүчингүй болгох

Эмнэлгийн ажилчдад олгох урамшуулалд жилд 1.5 тэрбум төгрөг шаардагдахаар байгаа учир энэхүү урамшууллын хуулийн хэрэгжилтийн хугацааг хойшлуулах

Орон нутгийн суурь зарлагад хуулийн дагуу хамаарахгүй боловч зайлшгүй санхүүжигдэх зардлуудыг аймаг, нийслэл, сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрээр санхүүжүүлдэг байх

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
44
18
6
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.