Дуучин Rokit Bay буюу О.Баярсайханы зохиолыг бичиж найруулсан "Онцц Дүмд" цувралын 2-р анги цацагдаад удаагүй байгаа ч үзэгчдэд нэгэнт хүрчээ. Нэг анги нь 20 гаруй минут үргэлжлэх, насанд хүрэгчдэд зориулсан тус хүүхэлдэйн кинонд хэсэгхэн дүрслэгдээд өнгөрөх скен ч цаад утга санаа агуулсныг батлах 15 баримтыг онцлон хүргэж байна.
1. "Өвөл яаасаан?" эхний ангид таяг тулсан өвгөн "Өвөл айсуй" хэмээн хэлсэн нь "Хаадын тоглоом" цувралыг эрхгүй санагдуулж байлаа.
2. Хэсэгхэн зуур үзэгдээд өнгөрсөн энэ хэсэгт Төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн "Өвгөн хуурч" бүтээл дүрслэгджээ.
3. Цувралд алдартай "меме" хэсгүүдийг оруулсан нь чамин шигтгээ болж байв.
4. 2-р ангийн энэ хэсэгт Сандагийн ээжийн гэрт "Ногоон дарь эх"-ийг бүтээжээ.
5. Мөн Луужин Пунцагийн дүрээр Пуужин Баяраа өөрийгөө дүрслэн дуу оруулсан билээ.
6. Луужин Пунцагийн гэр дэх зургуудад ямар үйл явдлыг дүрсэлсэн нь тодорхой бизээ.
7. Монгол "Gucci" буюу "Алхчи"
8. Энэ хэсэг "Эвдэрхий хүн" клипийн хэсгийг дүрсэлсэн аж.
9. Харин энд алдарт зураач Эдвард Мункийн "Хашгираан" зураг байна.
10. Ахин нэг урлагийн бүтээл. Дамбжаа ноёны хана туурганы зураг Грант Вудын "Америк Готик" хэмээх зураг юм.
11. 13 тоот өрөөнөөс аймшигтай чимээ гарахад Луужин Пунцаг "Наадах чинь манай муур" гэж хэлдэг. Энэ нь мөн л "Эвдэрхий хүн" клипийн хэсэгтэй таарч байв.
12. Байшин, гэрийн халаад зэрэг нь ч таарч байгаа нь Луужин Пунцаг "Эвдэрхий хүн" болохыг гэрчилж байлаа.
"ОННЦ ДҮМД" цувралд:
"Эвдэрхий хүн" клипт:
13. Харин энд Богд Жавзандамба хутагтын малгайг дүрсэлсэн бололтой.
14. Сандаг Луужин Пунцаг нарын уулздаг архины мухлагт Жак Даниелс, Смирнофф зэрэг вискиг дүрслэн бичжээ.
15. Мөн олны хайртай нэвтрүүлэгч С.Чимгээ хоолойгоо гайхалтай өөрчлөн Сандагийн ээжийн дүрийг амилуулжээ.
Ингээд долоо хоног бүрийн ням гарагт шинэ ангийг хүлээн авч үзэхдээ олон зүйлийг анзаарах хэрэгтэй болох нь ээ.