UBLife Logo
OMG

Ноолууран брэндийн магнат Брүнелло Кучинелли: “Монгол бол салхины эх орон”

UBLife
UBLife
Ноолууран брэндийн магнат Брүнелло Кучинелли: “Монгол бол салхины эх орон”

Италийн тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Брүнелло Кучинелли" компаний үүсгэн байгуулагч Брүнелло Кучинелли 30 жилийн өмнө Монголын хөдөө нутгаар аялан явахдаа өөрийн бизнесийн санааг олжээ. Тэр Монголын байгалийг бишрэхийн сацуу, тухайн үед төдийлөн хөгжөөгүй ноолуурын зах зээлд Монгол ноолуур нэвтрэх асар их боломж буйг олж харсан аж. Ингээд өөрийн нэрээр компани үүсгэн байгуулсан нь өдгөө дэлхийн хэмжээний брэнд болтлоо хөгжөөд байна. 

Компаний цэвэр орлого жилийн хэдэн зуун тэрбумаар хэмжигдэнэ. Компани 500 боловсон хүчинтэй ч, ажилчдын цалин ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг бусад брэндүүдээс даруй 20 хувь илүү юм. 

“Би төдийлөн аялах дургүй ч Монгол миний бодлыг өөрчилсөн. Төрсөн нутгаасаа хэдэн зуун бээрийн цаана очоод төрсөн нутаг шигээ мэдэрнэ гэдэг гайхалтай биш гэж үү? Монгол надад тийм л санагдсан. Нүүдэлчин ард түмний хэдэн мянганы үүх түүх бэлчээрийн малд ч нэвт шингэсэн байдаг. Эрс тэс уур амьсгалтайгаас -30 градуст малын ноолуур нарийн чигжиж, байгал эх өөрөө өндөр чанарыг урладаг нь үнэхээр гайхамшигтай. Монголын тэнгэр лүү нэг ширтээд үзээрэй. Цэлмэг тэнгэр лүү ширтэхэд амьдрал арай өөрөөр харагддаг юм. Яг л салхины эх орон гэлтэй." гэж Брүнелло Кучинелли өгүүлжээ. 

Италийн тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Брүнелло Кучинелли" компани Европын зах зээлд "магнат" гэгдэхээр байр суурьтай болоод байна. Анх зөвхөн эмэгтэй бэлэн хувцас гаргадаг байсан бол одоо бүх төрлийн эрэгтэй, эмэгтэй хувцсаас гадна эд материал ч экспортолдог болжээ. Тус брэндийн нэг ноосон цамц 3000 ам.доллараар ч зарагдана. 

2013 оны намрын загварын танилцуулга

"Би анх 2 сая доллартай аян замд гарч байсан. Монголын их цөлөөр аялахад надад амьдралын минь сорилт ирэх шиг л байж билээ. Ингээд нутгийн малчидтай уулзсанаар миний амьдрал өөрчлөгдсөн. Тэд олон өдрийн хөдөлмөрөө их зардал гарган хотод наймаачдад зардаг ч, наймаачид үнийг нь өсгөн дамладаг. Харин би тэдний ноолуурыг илүү үнэтэй худалдан авч, хоёр талын ашигтай ажиллагааг бүрдүүлж яагаад болохгүй гэж? гэж бодсоны дүнд компаниа нээсэн. Анх 15 тэрбумын зээл авч, нутгийн малчдыг дэмжих, тэднийг заавал хот орж, зардал гаргахгүйгээр өндөр үнээр түүхий эдээ борлуулах боломжийг хангахаар зорьсон. Мөн хамгийн чухал зүйл нь Итали дахь үйлдвэртээ дээд зэргийн тоног төхөөрөмж авах байсан" гэж тэр хэллээ.

Түүхий эдийг Италид авчран дээд зэрэглэлийн шүүлтүүр, технологиор ханган 100 хувь ноолууран бэлэн хувцас үйлдвэрлэн компаниа эхлүүлжээ. Одоо тус компаний бүх борлуулалтын 79 хувь нь цахим сүлжээгээр дамжуулагдан явагдаж, дэлхийн ноолууран брэндийн зах зээлд тэргүүлэгчдийн нэгд тооцогдсоор байна.

Эх сурвалж: Fastcompany.com

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
41
20
29
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.