UBLife Logo
OMG

Видео: Тагтаа Паблишинг "Дуртай шүлэг" төслийг хэрэгжүүлж эхэллээ

Видео: Тагтаа Паблишинг "Дуртай шүлэг" төслийг хэрэгжүүлж эхэллээ

Америкийн яруу найрагч Роберт Пинскийн 1997 онд Бостоны их сургуультай хамтран эхлүүлсэн "Дуртай шүлэг" төслийг "Tagtaa Publishing" албан ёсны зөвшөөрөлтэй хийхээр болж, эхний дугаараа хүргэжээ. 

Гаднаас нь харвал бид нэг л янзын царай төрх, хэлбэр хийцтэй бодгалиуд. Гэвч бидний сэтгэлд түмэн янзын өнгө будаг сүлэлдэн, баяр гунигийн дэнс давтагдашгүйгээр жинлэгдэн байдаг. Тиймээс ямар ч ажил мэргэжлийн, хэн боловч өөрийнхөө хамгийн дуртай шүлгийг уншиж, сэтгэл дэх өнгө будгаа хуваалцах боломжийг "Дуртай шүлэг" төсөл олгох болно. Эхний дугаарт Гэрэл зургийн сурвалжлагч, ахмад сэтгүүлч Ловуугийн Санжмятав гуай оролцож Р.Чойномын "Шүлгийн тухай шүлэг"-ийг уншсан байна.

Энэхүү төсөл яруу найргийг сэтгэлийнхээ гүнд хүлээн авдаг үнэнч уншигчид, үгийн хүч, эрчмийг оюун бодолдоо имэрч чаддаг хэн бүхэнд нээлттэй байх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
8
24
49
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.