Их Британийн ханхүү Харри Америкийн жүжигчин Меган Марклтай гэрлэлтээ батлуулахаа албан ёсоор мэдэгдлээ. Ингэснээр 1937 оноос хойш Их Британийн хаан угсаа анх удаа Америк иргэнээр бүл нэмж байна. Хаан угсаанд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсан Меган Маркл гэж хэн бэ?
1. Тэр жүжигчин, загвар өмсөгч төдийгүй хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцдог нэгэн.
Тэр эмэгтэйчүүдийн эрхийн талаар үзэл бодлоо хүчтэй илэрхийлсээр ирсэн.
2. Түүний ээж африк гаралтай америк иргэн.
Меган энэ тухай “Холимог үндэстэн байгаадаа би бахархалтай байдаг. Хүчтэй, бие даасан, давтагдашгүй байна гэдэг гайхалтай” гэж хэлжээ.
3. Тэр 36 настай буюу ханхүү Харригаас 3 насаар эгч.
Меган 1982 оны наймдугаар сарын 4-нд төрсөн.
4. Хосууд 2016 оны зургадугаар сараас үерхэж эхэлсэн.
5. Меган Маркл дуудлага худалдааны нэвтрүүлэгт загвар өмсөгчөөр ажилладаг байсан.
6. Мөн уран бичлэгээр хичээллэж, үүнийгээ борлуулдаг байжээ.
7. Меган "Horrible Bosses", "Remember me", "Anti-Social" зэрэг 30 гаруй кино уран бүтээлд ажилласан.
2011 оноос хойш үргэлжилж буй "Suits" цувралын Ричель Зейны дүрээр олонд танигджээ.
8. 7 настайгаасаа йогоор хичээллэсэн.
9. Тэр “Дэлхийн зөн” ОУБ-т хүмүүнлэгийн элч төлөөлөгчөөр ажилладаг.
Энэхүү үүрэгт ажлынхаа дагуу Рванда улсад ажиллаж байх үедээ ханхүү Харритай уулзжээ.