Хайр дурлал, аз жаргалтай гэр бүл зохиоход заяагдсан үнэнч бүсгүйг яаж олох вэ? Танд одон оронч, зурхайч туслах болно. Тиймээ, тэд хамгийн төгс эмэгтэй хэзээ төрдгийг мэднэ. Бид энэ удаад хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйг сонгох гээгүй гэдгийг ойлгоорой. Харин хамгийн үнэнч, гэр орноо өнгөлөг сайхан аваад явдаг, жинхэнэ төгс гэргий болж чадах эмэгтэйчүүдийг нэрлэж байна. Тэд ямар ордод төрдөг юм бол?
Мэлхийн орд
Энэ ордын эмэгтэйчүүд хүүхдэд хайртай. Тав тухтай сайхан гэр бүл бий болгож, гал голомтдоо өөрийгөө зориулахад бэлэн. Сэтгэл тун зөөлөн тул үргэлж таныг хайрлаж, хамгаалж, хооллож ундлан, сэтгэлийг чинь засдаг. Яриаг чинь сайн сонсож, хэрэгтэй үед дэмжинэ. Гэр орондоо хайртай. Сайхан дулаахан уур амьсгал үүсгэж, ирсэн зочин сэтгэл хангалуун буцна. Заримдаа зөрүүдлэж, гомдоллох ч тэд хайрандаа үнэнч.
Жинлүүрийн орд
Жинлүүр бүсгүйчүүд хөнгөн, цоглог, хүнтэй харилцах дуртай, ганган тансаг. Хөгжим, утга зохиол сайн мэддэг, урлагийн боловсролтой. Юмыг таньж мэдэхдээ гаргуун. Ямар ч овоохойд амьдарсан тэр дор нь засаж янзлаад орд харш мэт болгох чадвартай. Ямар ч хүний эвийг олж чадна. Гомдоллоод байдаггүй. Эр нөхөртөө хамаг ачааг үүрүүлэх гэж зүтгэдэггүй тул сайн эхнэр төдийгүй хамтран зүтгэгч гэж хэлж болно. Энэ ордын бүсгүйчүүд яарч сандраад байдаггүй учир эр нөхрөө алдаатай шийдвэр гаргахаас сэргийлж чадна. Харилцаагаа тэнцвэртэй байлгахын тулд буулт хийж чаддаг.
Мэлхий, жинлүүрийн төгс эмэгтэйчүүдийн төрсөн он:
1975 он – Модон туулай жил
1979 он – Шороон хонь жил
1982 он – Усан нохой жил
1987он – Гал туулай жил
1991 он – Төмөр хонь жил
1994 он – Модон нохой жил
1999 он – Шороон туулай жил
2003 он – Усан хонь жил
2006 он – Гал нохой жил