UBLife Logo
Алдартан

Б.Шижирбатын хэлсэн СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ 10 ишлэл

UBLife
UBLife
Б.Шижирбатын хэлсэн СЭТГЭЛ ХӨДӨЛГӨМ 10 ишлэл

1. Б.Шижирбат "Авьяаслаг Монголчууд" шоуны эхний шатны үзүүлбэрээрээ л олны баяр талархал, хайрыг булаасан. Тэр энэ үеэр "Маш их сандарч байна. Учир нь энэ миний хувьд зүгээр нэг тэмцээн биш" гэж хэлээд найзынхаа гэгээн дурсгалд зорилусан үзүүлбэрээ танилцуулсан билээ. 

2. "Хэн нэгэнд чин сэтгэлээсээ юм зориулж хийе гэхээр чадахгүй зүйл байсан ч хамаагүй чаддаг болох юм шиг тийм гоё мэдрэмж төрдөг"

/3-р шатны шалгаруулалтын үеэр/

3. “Нэр хүндийн төлөө ч юм уу ямар нэгэн ашиг сонирхлын төлөө шоунд ороогүй. Зөвхөн найздаа зориулж л хийж чаддаг зүйлээ хүмүүст үзүүлэхийг зорьсон” 

/“Авьяаслаг монголчууд” шоуны дараах Ub.life сайтын ярилцлагын үеэр/

 4. "Цаг ашиглалт нь миний үзүүлбэрийн маш чухал хэсэг"

/“Авьяаслаг монголчууд” шоуны дараах Ub.life сайтын ярилцлагын үеэр/

5.  “Юу хийхээр өөрийн эрхгүй баярлаж байна, түүнийгээ олоод чадах бүхнээ гаргаад шинэ бүхнийг хийх гэж зориорой”

/News.mn сайтын ярилцлагын үеэр/

6.  “Ялагдлаа хүлээн зөвшөөрөх тэр мэдрэмжийг алтан авдарт хийгээд хадгалмаар санагдсан"

7. Шижирээ хэдий ачаалал ихтэй, ядарсан ч сэргээд л босно.

/Монгол HD телевизийн "Asia's Got Talent"-ийн эргэн тойронд" нэвтрүүлгийн үеэр/

8.   "Намайг юу хийдгээр минь биш хэн бэ гэдгээр нь хайрласан бүсгүй. Өмнө нь олон охидтой уулзаж байсан ч түүнийг минь гүйцэхээр хүн байгаагүй" 

9. ”Айлын том болохоор зөв ч бай, буруу ч бай бүх хариуцлага над дээр ирдэг. Тийм болохоор хариуцлагаа ухамсарлаж амьдардаг"

/Ub.life сайтын ярилцлагын үеэр/

10. “Монголчууд минь л намайг дэлхийн хэмжээний "Авьяаслаг Азиуд" тэмцээний эцсийн шатанд оруулсан. Маш их баярлалаа”

/"Авьяаслаг Азиуд" шоуны үеэр ийн хэлжээ./

"Авьяаслаг Азиуд" тэмцээний санал асуулга арванхоёрдугаар сарын 13-ны 23:59 цаг хүртэл явагдах бөгөөд та доорх заавраар Б.Шижирбатыг дэмжин, саналаа өгөөрэй.

Эцсийн шатны үзүүлбэр бүрэн эхээрээ:

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
30
29
8
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.