Хаа нэгтээ сонссон дуугаа ахин сонсохыг хүсдэг үү? Зурагт радиогоор хальтхан сонсогдоод өнгөрсөн дуу чихэнд хоногшчихоод салдаггүй юу? Тэгвэл дараах 4 аппликейшнийг ашиглан хүссэн дуугаа олоорой.
1. Shazam
Дуу хөгжим таних төрлийн хамгийн эрэлттэй, хамгийн шилдэг аппликейшн. Интернэтгүй үед ч ажиллах бөгөөд дууны багахан хэсгээр нь л бүрэн таньж, ямар дуучны ямар цомогт орсон дуу болохыг ч хэлж өгнө. Мөн нэмэлтээр дууны чанар чансаа, мэдээллийг ч авах боломжтой.
2. SoundHound
Дууны ая аманд аялагдаад байгаа хэр нь үгийг нь санахгүй байна уу? Тэгвэл энэ аппликейшн танд туслах болно. Та ердөө санаж байгаа хэсгээсээ аялж, дуулж, бүр аяархан шивнэхэд л ижил төстэй бүхий л дууны жагсаалтыг танд үзүүлнэ.
3. WatZatSong
Олох гэж буй дууныхаа тухай санаж байгаа бүхнээ бичихэд л бүртгэлтэй гишүүд нь танд дууг олоход туслах болно. Бүр боломжгүй бол хаана, ямар нөхцөлд сонссон талаараа ч бичихэд хангалттай.
4. Эсвэл Google, Siri бас Cortana
Дээрх 3 аппликейшн "тусыг эс олбол" хамгийн энгийн боловч боловсонгуй хайлт бүхий google, siri, cortana зэргийг ашиглаад үзээрэй. Ингэхдээ "What song is this?", "What music is playing?" буюу "Энэ ямар дуу вэ?", "Ямар ая тоглож байна?" зэргээр асуугаарай. Танд дорхноо л зөв хариултыг олж өгөх болно.