![](http://www.ub.life/uploads/images/giphy%28172%29.gif)
1. Харри “Ид шид”-ийн түүх номноос Хэдвиг хэмээх нэрийг олж, уулиндаа өгдөг ч, энэ хэсэг нь кинон дээр гардаггүй. Бүр Хэдвигийн нэр нь ч дурдагддаггүй.
2. Номон дээр Харри Драко Малфойтой Диагон гудамжинд таарч, үүний дараа Хогвартс Экспресст Рон Уизлиг гомдоосных нь дараа түүнтэй нөхөрлөхгүйгээр шийдсэнээр гардаг бол кинон дээр тэнхимд хуваарилагдахын өмнө энэ бүх үйл явдал өрнөдөг.
![](http://www.ub.life/uploads/images/2%28930%29.jpg)
3. Пийвс-ийн дүр кинон дээр гардаггүй. Кадрт бичигдсэн ч гэсэн, дараа нь түүний дүрийг хасчээ. Зөвхөн Философийн чулуу ч биш, бусад бүх ангиуд дээр энэ дүр гардаггүй.
![](http://www.ub.life/uploads/images/3%28856%29.jpg)
4. Хорон санаатан болсон хүмүүс бүгд Слизернээс гаралтай гэж Диагон гудамжинд Хагрид Харрид хэлдэг ч кинон дээр Хуваарилах ёслол дээр Рон Харрид хэлдэг болгож өөрчилсөн.
![](http://www.ub.life/uploads/images/4%28764%29.jpg)
5. Кинон дээр Оливер Вүүд Квиддичийн дүрмийг тайлбарлахдаа “Снитчийг барьвал, бид ялна.” гэж хэлдэг ч яг үнэндээ Снитчийг барьвал 150 оноо өгдөг ба ховор тохиолдол ч гэсэн эсрэг тал нь 150-аас илүү оноотой үед Сничийг барьсан ч хожигдол хүлээдэг. Номон дээр Вүүд “Хожлоо гэсэн үг” гэж биш “Бараг хожлын оноо гэсэн үг” гэж хэлдэг нь үүнийг тодорхой болгодог.
![](http://www.ub.life/uploads/images/5%28752%29.jpg)
![](http://www.ub.life/uploads/images/giphy%20%281%29%28108%29.gif)
6. Зохиол дээр Харри хүслийн толинд аав ээж, өвөө эмээгээ хардаг ч кинон дээр зөвхөн эцэг эхээ харсан болгож өөрчилжээ.
![](http://www.ub.life/uploads/images/6%28674%29.jpg)
7. Цувралд Хэрмониг угаалгын өрөөнд уйлж суух зуур Профессор Квиррел хонгилд савдаг байна гэж хэлэхэд Харри, Рон 2 Хэрмониг олохоор явдаг. Тэд савдгийн орсон өрөөний хаалгыг түгжээд, аюулгүй боллоо гэж бодсон боловч Хэрмонигийн хашгирахыг сонсоод өнөөх өрөө нь охидын угаалгын өрөө болохыг ойлгодог. Харин кинон дээр троллын сүүдрийг харсан Харри, “Савдаг охидын угаалгын өрөө лүү явж байна” гэж хэлээд, хамт Хэрмониг аврахаар явдаг.
![](http://www.ub.life/uploads/images/7%28617%29.jpg)
8. “Философийн чулуу” номонд Гриффиндор – Слизерний хоорондох квиддичийн тэмцээний үеэр Хэрмони Снэйпийн жанчинд гал тавих гэж гүйж явахдаа Квиррелийг түлхэж унагаадаг бол кинон дээр өөр нэгэн шидтэн Квиррелийг унагадаг.
![](http://www.ub.life/uploads/images/8%28528%29.jpg)
9. Киноны төгсгөлийн хэсэгт Харри Хүслийн толинд эцэг эхээ харж, харин Волдеморт хэрэв философийн чулууг надад өгөх юм бол эцэг эхийг чинь амилуулна гэж хэлдэг ч эх зохиол дээрээ үйл явдал өөрөөр өрнөдөг. Волдеморт ээж чинь үхэх шаардлагагүй байсан, харин чи түүний үхлийг бүү талаар болго гэж хэлдэг аж.
![](http://www.ub.life/uploads/images/9%28494%29.jpg)
10. Зохиолд Квиррелийг үхэх үед Харри ухаан алдсан байдаг ч дэлгэцээр түүнийг Квиррелийг үхэж буйг харж байгаагаар гаргажээ. Энэ нь сүүлд Седрик Диггоригийн үхлээс өмнө Харри тестралыг харж чадахгүй байгаатай зөрчилддөг.
![](http://www.ub.life/uploads/images/10%2873%29.png)