UBLife Logo
LOL

Японд биткоин дуулдаг охидын хамтлаг гарлаа

Японд биткоин дуулдаг охидын хамтлаг гарлаа

Япончууд сургуулийн дүрэмт хувцастай охидын дүрэнд их дуртай. Энэ охины дүрийг кино, жүжиг, анимэ, манга гээд зар сурталчилгаанд ч маш их ашигладаг. Тиймээс ч ард түмний анхаарлыг биткоин зэрэг криптовалютад хандуулахад тэд л хэрэг болох нь ойлгомжтой. Ингээд л “Kasotsuka Shojo” гэсэн охидын хамтлаг шинээр мэндэлсэн юм. Хамтлаг найман гишүүнтэй бөгөөд бүгд Биткоин, Этернут, Риппл зэрэг криптовалютийн нэртэй.

Шинэ хамтлаг өнөөдөр Токиод анхны тоглолтоо хийх бөгөөд тасалбараа зөвхөн криптовалютаар борлуулах гэнэ. Хамтлагийн ахлагч Рара Нарүсэ “Бид криптовалют бол залилан биш ирээдүйн гайхамшигт технологи юм гэдгийг хүмүүст ойлгуулах бодолтой” гэж ярьсан.“Сар, цахим валют болон би” гэдэг дуундаа тэд биткоин хэрэглэхдээ болгоомжтой байх, залиланд өртөж болзошгүйг сэрэмжлүүлсэн байна.

Японд криптовалютийг санхүүгийн ямар ч үйл ажиллагаанд ашиглаж болохоор хуульчилсан байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
42
49
23
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.