UBLife Logo
-

Валентинаар хайртдаа барих хамгийн дурсгалтай 8 бэлэг

Э.Хулан
Э.Хулан
Валентинаар хайртдаа барих хамгийн дурсгалтай 8 бэлэг

Гэгээн Валентины өдөр хаяанд иржээ. Энэ жил цагаан сарын бэлтгэл ид бужигнах өдрүүдтэй Валентин давхардаж байгаа учраас хайртыгаа баярлуулах бэлгээ одоохон бэлдээрэй. Улиг болсон лангуу дүүрэн ирийтэл өрсөн нэгэн хэвийн зүйлсээс илүү насан туршид үргэлж таныг бодогдуулах, дурсгалтай бэлэг өгөхийг хүсч байна уу? Тэгвэл “Made With Love” бэлэг дурсгалын дэлгүүрээс хамгийн гайхалтай бэлэгнүүдийн санааг хүргэж байна.

1. Хүссэн зургаа хэвлүүлж болох puzzle

Хайрттайгаа өнгөрүүлсэн нандин дурсамжтай зургаа эвлүүлдэг тоглоом болгож ханандаа өлгөвөл ямар вэ? Хайрт тань зургаа эвлүүлж дуусаад харах мөчид ямар их баярлахыг төсөөлөөд үз дээ.

2. Хүзүүний зүүлт

Шигтгээтэй, цэцэгтэй, чимэглэлтэй гээд олон төрлийн хүзүүний зүүлт байдаг ч хайртынх нь зурагтай зүүлт хамгийн эрхэм байх болно. Хамтдаа авахуулсан зургаа өдөр бүр хүзүүндээ зүүж явбал таныг  хором тутамд санана даа.

3. Түлхүүрийн оосор

Хүзүүний зүүлтнээс гадна бидний үргэлж хэрэглэдэг зүйл бол түлхүүрийн оосор. 2 төрлийн сонголттой уг түлхүүрийн оосор нь зүүлт зүүж сураагүй хүмүүст илүү тохиромжтой бэлэг болох нь дамжиггүй.

4. Халуун баригч сав

Хүйтэн, сэрүүний улиралд хайртдаа халуун дулаан сэтгэлийг тань жинхэнэ утгаар нь илчлэх бэлэг бол  халуун баригч сав. Хүссэн зургаа халуун баригч дээрээ хэвлүүлээд, унших бүрт сэтгэл догдлохоор үг бичээд өгвөл догь биш гэж үү?

5. Дэр

Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хором тутамд хайрттайгаа хамт байхыг хүн бүр хүсдэг. Унтахдаа ч, сэрэхдээ ч хайртыгаа үргэлж хажуудаа байгаа мэт харах, бүүр тэврэх боломжтой зөөлөн, хөөрхөн бэлэг бол маргаангүй хэвлэлттэй дэр.

6. Керамик аяга

Монголчууд аягыг дээшээ харсан сав хэмээн бэлгэшээж бие биендээ дурсгах дуртай. Аяган дээрээ хүссэн зураг, үгээ хэвлүүлж болохоос гадна Валентины шоколадаа дотор нь хийвэл илүү романтик санагдах нь гарцаагүй.

7. Зүрхэн болон puzzle хэлбэртэй хөргөгчний наалт

Ямар ч шалтгаангүйгээр өдөр бүр давтан хийдэг бидний үйлдэл бол хөргөгчөө өдөрт хэд дахин онгойлгох биш гэж үү? Хөргөгчөө онгойлгох бүртээ хайрт тань таныг боддог байвал илүү сайхан. Хөргөгчинд наалддаг хөөрхөн зүрхэн наалт болон эвлүүлдэг наалтаас сонголтоо хийгээд өөрсдийн нандин мөчид авахуулсан зургаа хэвлүүлээд өгвөл хамгийн дурсамжтай бэлэг тэр байх болно.

8. Соруултай Jar

Сургууль, ажил, гэртээ гээд хаана ч хэрэглэж болох шилэн аяга нь орчин үед залуусын дунд трэнд болоод байгаа. Загварлаг төдийгүй, хүссэн зургаа хэвлүүлэх боломжтой учраас хайртыг тань яах аргагүй баярлуулж чадна.

“Тэр намайг дурсдаг болов уу” гэж санаашран бодох хэрэггүй. Харин өөрийн эрхгүй таныг дурсахаар бэлэг өгөөд, зоригтойгоор сэтгэлээ илчлээрэй. 

Танд амжилт хvсье!

Хаяг: Тэнгис кино театрын 1 давхарт Made With Love Gift shopХолбогдох утас: 96679708

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
2
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.