Хүн бүр залуу насандаа олон төрлийн, өөр өөр хүмүүстэй уулзаж, танилцан, хорвоог танин мэдэх их аялалд гардаг билээ. Энэ аяллаас бидний олох хамгийн том зүйл бол амьдралын хань. Гэвч хүн бүр “жинхэнэ хайр”-ыг шуудхан л олчихдоггүй. Залуу насандаа уулзаж, гэрлэх магадлалтай “хамгийн муу сонголтууд”-ыг онцолж байна. Эдгээр 10 хүний бүгдтэй нь уулзалгүй “зөв нэгнийг” олсон бол та тун азтай нэгэн юм!
1.Тантай уулзахыг хүсдэг ч хүүхдийн тухай ярианаас бултдаг нэгэн.
Тэд тантай уулзаж, цагийг зугаатай өнгөрүүлэхийг хүсдэг ч хамтын амьдралын тухай ярихгүй. Хэрвээ та ч бас “хөгжилтэй байх” гэсэн зорилготойгоор түүнтэй уулзаагүй бол харилцаагаа үргэлжлүүлэх шаардлагагүй. Та гэрлэх, хүүхэдтэй болох шийдвэр гаргалаа ч тэр тийм ч "нааштай" хандахгүй.
2. Үргэлж танаар төлүүлэхийг хүсдэг залуу/бүсгүй.
Эхний хүнтэй ижил төстэй боловч тэр үргэлж танаар төлүүлэхийг, таныг хүргэж өгөхийг шаарддаг нэгэн юм. Өөрөөр хэлбэл, түүнд таны эд хөрөнгө, унаа хэрэгтэй болохоос жинхэнэ та хэрэггүй гэсэн үг. Түүнд тан шиг залуус/бүсгүйчүүд хэд хэд байх магадлалтай. Гэрлэлтийн дараа байдал өөрчлөгдөхгүй л болов уу.
3. Байнга салах шийдвэр гаргадаг ч эргээд нийлдэг залуу/бүсгүй.
Та хоёр олон удаа хэрэлдэж, муудалцаж байсан. Гэвч нэг мэдэхэд эргээд л нийлчихдэг. Удахгүй ахиад л хэрэлдэнэ. Тэгсгээд л нийлчихнэ. Хагарсан шаазан ахин дахин хагарах бүртээ танд шаналлаас өөр зүйл үлдээхгүй л болов уу даа.
4. Таны гэр бүл, найзуудыг үзэн яддаг нэгэн.
Гэр бүл, найз нөхөд тань түүнийг үзэн яддаг. Таарамжгүй харилцаатай, хөндий хүйтэн ааштай байж болох ч үзэн ядах хэмжээнд хүрсэн бол харилцаагаа анхаарах л хэрэгтэй. Эцэг эхийн бодол ямагт зөв байдаг шүү дээ.
5. Тантай 7 хоногийн 7 өдөр хамт байхыг хүсдэг хүн.
Өөрөөр хэлбэл, тэр танд чөлөөт цаг байх хэрэггүй гэж боддог. Та түүнтэй хамт байхын тулд хүсдэг ажлаасаа гарч, дуртай клубтээ очихоо больж, найзуудтайгаа уулзахаа ч багасгана. Гэтэл тэр өөрөө хүссэн үедээ гараад л явчихна. Та хоёр хамт хөгжилтэй, жаргалтай байж болох ч ямар ч хосын харилцаанд хувийн эрх чөлөө хэрэгтэйг санаарай.
6. “Яг миний сонирхол” гэсэн баг зүүсэн нэгэн.
Анх түүнтэй уулзаад та “Яг надад тохирох нэгэн” гэж бодсон. Гэвч эцэст нь тэр зөвхөн танд л зориулж хуурамч баг зүүж байсныг олж мэдэх болно. Энэ төрөлд хамаарах боломжтой нэгэнтэй гэрлэхээр төлөвлөж байгаа бол харилцаагаа гэнэхэн шалгаад үзэхэд гэмгүй. Эсвэл илүү сайн бодоод, ярилцаарай.
7. Хуучин найз бүсгүй/залуутайгаа харилцаатай байдаг хүн.
Тэр хэлэхдээ “Зүгээр л найзууд болсон” гэсэн. Гэвч та тэднийг найзуудаас дотно болохыг мэдсэн. Энэ тохиолдолд түүнтэй заавал ярилцаж, бүхнийг тодорхой болгоорой. Гэрлэлт насан туршийнх шүү дээ.
8. Шууд гэрлэхийг хүсдэг нэгэн.
1-р төрлөөс ялгаатай нь тэр дэндүү яаруу. Тэр таныг танин мэдэх хугацаа гаргалгүй шуудхан л гэрлэж, хамтын амьдрал эхлүүлэхээр яарах болно. Танд мэдэгдэлгүй гэрт тань ирж, ээж аавтай тань хүртэл уулзахыг хүснэ. Гэтэл та түүний ямар ажил хийдгийг ч төдийлөн мэдэхгүй…
9. Таны сонирхлыг үгүйсгэдэг залуу/бүсгүй.
Тэр таны дуртай дуучин, хөгжмөөр тоглоом тохуу хийдэг. Түүний бүх зүйл танд таалагддаг ч энэ л занд нь дургүй бол харилцаандаа дүгнэлт хийгээрэй. Яваандаа тэр зөвхөн сонирхлоор зогсохгүй таны оршихуйг ч дорд үзэж мэдэх юм.
10. Салхи шиг нэгэн.
Тэр гэнэтхэн гарч ирээд танд үнэтэй бэлэг, хайрын үг хэлдэг. Гэвч удалгүй алга болчихно. Хэсэг хугацаанд ор сураггүй болох ч ахин гарч ирээд л мөрөөдлийн нэгэн гэдгээ танд мэдрүүлнэ. Тэр танаар тоглоом хийж байж мэдэх учир сэтгэлээ нээн ярилцаад үзээрэй.