Дэлхийн шилдэг хөлбөмбөгч, баян, сайхан залуу гээд л түүний талаар хэлэх зүйл олон. Гэхдээ таны мэдэхгүй баримт байж болох юм.
1. Роналду — овог биш

Түүний бүтэн нэр Криштиану Роналду душ Сантуш Авейру бөгөөд Роналду гэдэг нь овог биш хоёр дахь нэр нь юм. АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейганыг шүтдэг аав нь ийм нэр хайрлажээ.
2. Тэр жирийн айлын хүүхэд

Ээж нь тогооч, аав нь цэцэрлэгч. Багадаа ядуу амьдардаг, ах дүү дөрвүүлээ нэг өрөө хуваадаг байсан гэж Роналду ярьж байв.
3. Сахилгагүйтээд сургуулиас хөөгдсөн

14 настай байхдаа Роналду багшруугаа сандал шидээд сургуулиас хөөгдсөн юм. “Багш намайг хүндлэхгүй байсан” гэж тэр тайлбарласан ч сургуульдаа эргэж очилгүй, спортод амьдралаа зориулжээ.
4. Зүрхэндээ хагалгаа хийлгэсэн

15 настай байхад нь түүний зүрхэнд эмгэг илэрч, хагалгаа хийлгэж байв. Цаашдын замналыг нь дуусгаж магадгүй байсан хагалгаанаас гуравхан хоногийн дараа тэр “Спортинг” багийнхаа бэлтгэлд очиж байв.
5. Тэр шивээсгүй

Спортын бусад оддоос ялгаатай нь Роналду нэг ч шивээсгүй. Цусны гавьяат донор бөгөөд 2008 оноос “Улаан загалмай” нийгэмлэгийн элч төлөөлөгч болж, “Би шивээсгүй, яагаад гэвэл цусны донор” гэсэн сурталчилгаанд тоглож байлаа.
6. Түүний нэртэй од бий

Лиссабон хотын их сургуулийн эрдэмтэд 2015 онд нээсэн шинэ одоо Cosmos Redshift 7 буюу товчоор CR7 гэж нэрлэн, агуу хөлбөмбөгчид хүндэтгэл үзүүлсэн юм.
7. Роналдугийн нэрэмжит нисэх буудал байдаг

2016 онд Португалийн Мадейра хотын нисэх буудлын нэрийг “Роналдугийн нэрэмжит олон улсын нисэх буудал” болгон өөрчилсөн. Энэ хотод Роналду төрсөн юм.
8. Тэр чадварлаг бизнес эрхлэгч

Криштиану бизнес төсөлд сая саяар нь хөрөнгө оруулдаг. 2006 онд Мадейра хотод CR7 брэндийн дэлгүүр нээсэн бол хоёр жилийн өмнө 5 одтой Pestana CR7 Hotel буудал төрөлх хотдоо байгуулсан.
9. Роналду архи , тамхи хэрэглэдэггүй

Түүний аав архичин байсан бөгөөд 52 насандаа нас барсан нь гол шалтгаан.
10. Түүний үнэ тэрбум доллар

Хэвлэл мэдээллээс үзэхэд Роналдуг авах хүсэлтэй баг тэрбум доллар төлөх шаардлагатай гэнэ.
11. Буяны ажил хийдэг

2012 онд Роналду “Алтан пүүз” шагналаа зарж, Газын зурваст сургууль барьж өгсөн. Жилийн дараа “Алтан бөмбөг”-өө дуудлага худалдаанд оруулж, олсон мөнгөө хүнд өвчтэй хүүхдүүдэд хандивлаж байлаа.
12. Хүү нь ээжээ мэдэхгүй

Роналдугийн намтрын хамгийн нууцлаг хэсэг нь 2010 онд төрсөн ууган хүү нь. Одоо хүртэл Роналду ээжийнх нь нэрийг зарлаагүй байгаа. Тэр нийт 4 хүүхэдтэйгийн ихрүүдийг тээгч эх төрүүлсэн бол бага охин Аланыг найз бүсгүй Жоржина Родригес төрүүлсэн.
13. Тэр ганцаардмал

Үүнийг Роналду өөрөө хэлсэн юм. “Хөлбөмбөгчид дунд сайн найз бараг байхгүй. Ихэнх цагаа ганцаараа өнгөрөөдөг. Би хүнд итгэдэггүй” гэж тэр ярьж байлаа.
14. Түүний биенд 10 хувийн л өөх бий

Энэ нь супер моделиудаас бага гэсэн үг юм. Роналду 1,87 см өндөр, 84 кг жинтэй.
15. Ирина Шейкээс өмнө Жемма Аткинсонтой үерхэж байсан

Их Британийн жүжигчин Жемматай 2007 онд найзалж байлаа. Салсных нь дараа шар сэтгүүлийнхэн Роналдугийн тухай яриаг маш их мөнгөөр авахыг хүссэн ч бүсгүй зөвшөөрөөгүй гэдэг.
16. Тэр “Nike”-тай насан туршийн гэрээтэй

Криштиану Nike-тай 2003 оноос хамтран ажиллаж байна. 2016 онд талууд насан туршийн гэрээ байгуулсан. Түүнээс гадна сагсан бөмбөгч Майкл Жордан, Леброн Жеймс нар л ийм гэрээ байгуулж байв.