UBLife Logo
Хэрэгтэй

ТҮМЭН НАСТ ХЭЭТЭЙ NORITAKE ХУЛ АЯГА

ТҮМЭН НАСТ ХЭЭТЭЙ NORITAKE ХУЛ АЯГА

Сүүлийн жилүүдэд үндэсний брэндүүд хэрэглэгчдэд ойр хүрэх агуулга бүхий чанартай бүтээгдэхүүнийг илүү хурдтайгаар танилцуулах болсон нь тун олзуурхууштай.

Түүний нэг нь Япон улсын гангар шаазан эдлэлээрээ Монголын хэрэглэгчдэд хэдийнэ танил болсон Noritake брэнд Үндэсний баяр наадмыг тохиолдуулан үргэлжид үл тасрах бэлгэдэлт түмэн наст хээтэй хул аягыг танилцуулж байна.

Өдгөө 100 гаруй оронд дистрибют хийдэг тус компанийн бүтээгдэхүүн Ази хийгээд Европын шинж чанарын аль аль талыг шингээж чадсан нь тэдний амжилтын гол нууцуудын нэг. Тус шинэ аяга нь Bone China буюу гангар шаазан нь ясны хольцтой учраас эрүүл ахуй талаасаа үнэтэй хэмээн үздэг. Үүнийг хэрэглэхийн үндсэн шалтгаан гэвэл түүний гоёмсог байдал гэхээсээ илүү хэрэглээнд хамгийн ойр дөт байдал юм.

1876 онд Миромура ах дүүс гадаад худалдаа эрхлэх зорилгоор компани үүсгэн байгуулснаар Япон улсад гэлтгүй олон улсын хэмжээнд өөрсдийн нэр хүндийг бататгаж чадсан Noritake гангар шаазан эдлэлийн компанийн эхлэл тавигджээ.

Ичизаймон Миромура 1889 онд Шаазан Эдлэлийн Олон Улсын Үзэсгэлэнтэй танилцаж, Европын шаазан эдлэлийн нарийн гоёмсог, хээнцэр хийцийг хараад ихэд бишрэн шүтсэн гэдэг. Энэ цагаас хойш тэрээр Европ загвар, хийц бүхий шаазан эдлэлүүдийг технологийнх нь дагуу Япон улсад үйлдвэрлэн, экспортлох ажилд шамдан оржээ.

1904 онд Nippon Toki Gomei Kaisha (1981 онд Noritake Co., Limited болгон нэрээ өөрчилсөн) хэмээх компанийг Япон улсын Нагоя хотод үүсгэн байгуулав. Компанийн үйлдвэр нь тухайн үеийн хамгийн шилдэг, орчин үеийн гэх үйлдвэрлэлийн төхөөрөмжөөр тоноглогдсон байсан боловч үйлдвэрүүдийг үр дүнтэй, бүрэн хэмжээнд ашиглалтад оруулахад бүхэл бүтэн 10 жилийг зарцуулсан байна.

Нөр их хөдөлмөрийн эцэст 1914 онд Европ загварын оройн зоогийн ширээний шинэхэн иж бүрдэл Noritake China гангар  шаазан эдлэлийг АНУ-д экспортлон борлуулж эхэлсэн нь бизнесийн маш их амжилтыг авчирсан байдаг. Үүний дараа Noritake гэх нэр барууны улс орнуудаар цуурайтаж, улам алдаршсан түүхтэй.

Noritake нь Япон улсын эзэн хааны ордныг гангар шаазан эдлэлээр хангадаг ба үүнээс гадна дипломат корпусын байгууллагууд болох Катар, Саудын Араб, Өмнөд Африкийн Элчин сайдын яамд хүртэл Noritake брэндийн гангар шаазан эдлэлийг сонгон хэрэглэдэг.

Уг брэндийн гангар шаазангаар урлаж, гар аргаар үнэт металь болон чулуугаар чимэглэсэн зоогийн ширээний иж бүрдэл нь тухайн брэндийн хамгийн их нэр хүндтэй бүтээгдэхүүн байдаг.

Утга бэлгэдэлт хэрэглээг илүүд үздэг монгол гэрийн эзэгтэйн аяга тавгийн цуглуулгад ийнхүү шинэ өнгө нэмэгдэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
33
40
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.