UBLife Logo
Арай ч дээ

Монгол эрчүүдийн 38.8 хувь нь 70 наслаж чадахгүй гэжээ

Монгол эрчүүдийн 38.8 хувь нь 70 наслаж чадахгүй гэжээ

Их Британийн “Imperial College London”-ийн эрдэмтдийн нэгэн сонирхолтой судалгааг “Lancet” сэтгүүл нийтэлсэн байна. Тус коллежийн эрдэмтэд хорт хавдар, зүрх, чихрийн шижин, ходоодны өвчнөөр дэлхийн улс орны иргэдийн амиа алдах магадлалыг маш өргөн хүрээтэй судалсан байна. Судалгаанд ахмад настай хүмүүсийг хамруулаагүй, харин одоогийн 30 настай эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хамруулж, тэднийг 70 нас хүрэх үү, үгүй юу гэдгийг судлан гаргажээ. Нийт 180 орныг хамарсан сонирхолтой энэ судалгааны дүн монгол эрчүүдийн хувьд тун эмгэнэлтэй гарчээ.

Дээр дурдсан халдварт бус өвчнөөр 70 наснаасаа өмнө нас барах хамгийн магадлалтай эрчүүдтэй орноор Монгол нэрлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл одоо 30 настай монгол эрчүүдийн 38.8 хувь нь 70 наслаж чадахгүй гэсэн дүгнэлт гарчээ. Энэ бол дэлхийд хамгийн өндөр хувь байлаа. Манай улсын дараа Фижи, Казахстан, Турксенистан, ОХУ, Беларусь, Украин, Гүрж, Кирибати, Хойд Солонгос оржээ. Беларусийн хувьд энэ тоо 35.2 хувь байсан бол хойд хөршид 30 настай орос эрчүүдийн 36.5 хувь нь 70 насанд хүрэлгүй нас барах үр дүн гарсан байна. 

Харин эсрэгээр одоогийн 30 настай эрчүүд нь 70 наслах хамгийн өндөр магадлалтай орнуудад Исланд, Швейцарь, Швед, Норвег, Бахрейн, Өмнөд Солонгос, Австрали, Япон, Канад, Шинэ Зеланд шалгарсан байна. Эмэгтэйчүүдийн хувьд 70 наслаж чадахгүй орнуудад Сьерра-Леоне, Кот-д’Ивуар, Гайана, Йемен, Афганистан, Папуа-Шинэ Гвиней, Мали, Лесото, Гаити, Лаос тооцогдож, харин өндөр наслах эмэгтэйчүүдтэй оронд Өмнөд Солонгос, Япон, Испани, Швейцарь, Сингапур, Португал, Итали, Австрали, Финланд, Франц шалгарчээ. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
32
11
12
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.