UBLife Logo
Арай ч дээ

Монголын авлигач түшмэлийг Беларусийн хил дээр баривчилжээ

Монголын авлигач түшмэлийг Беларусийн хил дээр баривчилжээ

Өнөөдөр Беларусийн хэвлэл мэдээлэл хил дээр Монголын авлигач түшмэлийг баривчиллаа гэж мэдээллээ. Тэрбээр Беларусь-Польшийн хил дээр баригджээ. 

Беларусийн "Теребунь” заставын хилчид хүн амьтангүй замаар хил чиглэн явж байсан эхнэр, нөхөр хоёрыг саатуулан шалгасан байна. Нөхөр нь хилчдэд “Яах ч аргагүй болоод хууль зөрчлөө. Би Монголд төрийн алба хашиж байсан. Гэвч Улаанбаатарт би авлигын хэрэгт холбогдсон юм. Цагдаа нар шалгаж эхэлсэн тул зугтаж, Германд байдаг хамаатан дээрээ очихоор шийдсэн” гэж ярьсан байна. 

Тэднийг одоо хорьж, мөрдөн шалгаж байна. Удахгүй дахин Беларусьт орох эрхийг нь 5 жилээр хасаж, Монголд шилжүүлэн өгөх гэнэ. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.