Хятадад саяхан нээгдсэн шинэ номын санг хүмүүс харь гаригийн хэмээн нэрлэж байна. Учир нь энэ номын сан 1,2 сая номтой гэж байгаа.
Номын тооноос гадна барилгын загвар, өнгө үзэмж гээд ёстой л ер бусын номын сан билээ.
Тянжин хотын соёл, урлагийн Бинхай дүүрэгт нээгдсэн энэ номын сан 5 давхар.
Тянжиний загварын хүрээлэн, Голландын MVRDV загварын хүрээлэнгийн хамтын бүтээл. 34 мянган хавтгай дөрвөлжин газарт 1,2 сая ном багтжээ.
Нэгдүгээр давхарт уншлагын танхим. Дээд давхруудад амралтын өрөө, офис, компьютер, гэрээ хэлэлцээний тасалгаануудтай.
Номын тавиур нь сандал, шатны үүргийг зэрэг гүйцэтгэдэг.
Энэхүү супер номын сан 3 жилийн дотор л сүндэрлэн боссон юм.