Амьдрал бол аялал. Шинэ газар үзэж, шинэ зүйлтэй учрах үед хүмүүс ертөнцийг илүү томоор харах боломжтой болж, олон ч гайхалтай адал явдалтай учирдаг. Хэрэв та Хонконг гэх орноор аялах болбол юу юу үзэх ёстойг санал болгож байна.
1. 10,000 Буддийн сүмээр зочлоорой.
Энэ бол маргахын аргагүй Хонконгийн хамгийн өнгөлөг, сэтгэл татам сүм бөгөөд хүн шиг өндөртэй, алтлаг өнгөтэй Буддийн хөшөөгөөр дүүрэн газар. 10,000 Буддийн сүм рүү хөтлөх 431 гишгүүр бүхий уртаас урт сонирхолтой шатыг даван гарсны дараа та хэдэн зуун өөр төрлийн хөшөө баримал сонирхох боломжтой.
2. Тэнгисийн паркаар зочилж, пандаг дэргэдээс нь харах боломж.
"Ocean Park" бол таны адреналиныг ихэсгэх хэдэн арван сонирхолтой тоглоом болоод нүд хужирлах үзвэрүүдтэй газар. Ин Ин, Лө Лө хэмээх хоёр пандатай өөрөг авахуулж, оцон шувуу, далайн хав, далайн гахай зэрэг амьтдыг ойроос харах боломжтой. Мөн Гранд Аквариумаас тэнгисийн ёроолд очсон мэт өвөрмөц мэдрэмжийг авч болно. Тэндхийн 21 метрийн өндөртэй галзуу хулгана танд төсөөлөөгүй мэдрэмжийг өгөх болно. Мэдээж зүрх муутай, жирэмсэн, хэт жаахан эсвэл өндрөөс айдаг биш л бол заавал сууж үзээрэй.
3. Луугийн нуруу гэх дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэгд заавал очих.
Нар, тэнгис далай, уулс болоод арлуудыг хаанаас хамгийн тодоор бас гайгүй үнээр, жинхэнэ байгалийг мэдрэн харах боломжтой вэ гэвэл гарцаагүй энэ газар. Сайхан алхаж цэвэр агаар амьсгалж, эрүүл мэнддээ хөрөнгө оруулах боломж юм шүү. Мөн эндээс шүхрээр буух, нисэх боломжтой.
4. Шөнийн худалдааны захаар явах.
Нар жаргахын төдийд л нүд гялбам зах болон хувирдаг энэ газраар явж, боломжийн үнэтэй бараа сонирхоод үзээрэй. Иорданд байрлах уг газарт байхгүй юм гэж үгүй. Бас тэнд сонирхолтой караокэ, алганы хээгээр мэргэлэгч болоод зөнч нар олон бий. Ер нь л тухайн соёлтой хамгийн ихээр танилцаж болох газар бол гарцаагүй зах байдаг.
Дашрамд дуулгахад Юнивишнийн "Шидэт дэлгэц" цэснээс кино үзээд азтан болж Хонконг руу хосоороо аялах боломжтой юм байна. Та бүхэн хамгийн сүүлийн үеийн шилдэг кинонуудаас сонгон үзээд Хонконг руу хосоороо аялах эрх болон бусад 20,000 гаруй бэлгийн эзэн болоорой.
5. Том Буддад зочлох.
Уг газар бол манай орны хувьд яг л Морьт хөшөө гэсэн үг. Уг хөшөөнд хүрэх хүртэл яг 268 гишгүүр бий. Мөн дэлхийн хамгийн том гадаа байрлах Буддын хөшөө гэдгээрээ алдартай.
6. Хонконгийн хамгийн өндөрлөг цэгт очих.
Хонконгийн хамгийн өндөр цэг болох Викториа оргил дээр гарч хотыг бүхлээр нь харах бүрэн боломжийг олгох болно. Өглөөний 10 цагаас шөнийн 11 цаг хүртэл ажиллах бөгөөд дээш гарах үедээ байгалийн сайхныг тольдох боломжтой. Дээш гарах хэд хэдэн арга байдаг ч хамгийн алдартай нь 7 минут явж хүрдэг "Peak Tram" юм. Өдөр болон шөнийн алинд ч сайхан харагддаг бөгөөд хэзээ гэдгийг та өөрөө шийдээрэй.
7. "Star Ferry" дээр суух.
Түүхэн болоод маш дажгүй үнэтэй уг завиар та Луугийн хот руу (Көүлүнг) явах боломжтой. Тасалбарын үнэ 5 доллароос хэтэрнэ гэж байхгүй. Халуун кофе уунгаа завин дээрээс орчныг тольдох ямар сайхан байхыг төсөөлөөд үз дээ. Шувууд ганганалдаж, далайн ус мэлтэлзээд л. "National Geographic" уг бяцхан аяллыг "Амьддаа заавал үзэх 50 зүйл"-ийн жагсаалтад багтаасан байдаг.
8. Хотын хамгийн сайхан үзэмж бүхий тансаг газруудаар зочлоорой.
Хотын төвд, өндөр барилгын дээд давхарт сайхан зоог барьж суух хүсэлтэй бүх хүмүүс энд олон газраар орж болно. "Ozone" гэгдэх бар 118 давхарт байрлах бөгөөд үүлтэй зэрэгцэн суух боломжтой юм. "Wooloomooloo"-д хотын гайхалтай үзэмжийг тольдон амтат хоол зооглох боломжтой. Бас хамгийн шилдэг дарстай газар ч гэгддэг.
9. "Clockenflap" хөгжмийн наадмыг тааруулан очвол гайхалтай хөгжим сонсох боломжтой болно.
Манай "Playtime" л гэсэн үг. Дээрээс нь дэлхийн хэмжээний одууд хүрэлцэн ирж оролцдог. "Cigarettes After Sex", "Rhye", "Massive Attack", "Wolf Alice" гээд олон арван зэвүүн уран бүтээлчид ирдэг. Энэ жил уг наадам арваннэгдүгээр 9-11-ний хооронд болсон.
10. Хонконгийн Динсейленд орох.
Хамгийн өнгөлөг, аз жаргалтай, хөгжилтэй газар гэвэл гарцаагүй үүнийг хэлэх байх. Амттанууд, тоглоомууд, янз бүрийн тоглолтууд гээд та дотор нь нэг л орвол хэдэн цаг болж байгааг ч мартах болно. Зөвхөн хүүхэдтэйгээ явж байхдаа орно гэвэл том эндүүрэл шүү. Томчууд хүртэл ороод гарахаа мэдэхээ байдаг гэнэ лээ.
11. Луугийн завины фестивалийг алгасах аргагүй.
Хятадын уг үндэсний фестиваль ихэнхдээ тав эсвэл зургадугаар сард болдог. Багууд өөр хоорондоо луугийн завиар уралддаг уг арга хэмжээ маш нүсэр болдог гэдэгт эргэлзэх хэрэггүй. Мөн эрэг дагуу томоохон үдэшлэгүүд зохиогдох тул хамгийн хөгжилтэй цаг мөчийг тэнд өнгөрүүлэх боломжтой.
12. Загасчлалын тосгоноор зугаалах.
"Хонконгийн Венец" хэмээн алдаршсан "Tai O" бол усан дээрх байшингуудаар дүүрэн өвөрмөц газар юм. Та завин дээр суугаад байшингуудын дундуур явж юм худалдаж авангаа үндэсний хоол амталж, тэдгээр хүмүүсийн аж амьдралыг тольдох боломжтой.
13. Уралдааны газарт азаа үзэх.
"Happy Valley Racecourse" бол Хонконг хүмүүсийн хувьд хууль ёсны дагуу бооцоо тавьж болох цор ганц хамгийн том газар юм. Та морины уралдаанд мөн бооцоо тавьж азаа үзэж болох юм. Лхагва гараг болгонд энд хамгийн өрсөлдөөнтэй уралдаанууд болж, хүмүүсийн цусыг хөөргөдөг. Мөн тухайн үеэсээ шалтгаалан янз бүрийн сонирхолтой арга хэмжээнүүд болно. Заримдаа Болливуд хэв маягтай үдэшлэг, заримдаа Октоберфест эсвэл Рио карнавал гэх мэт. Та хувцсаа тааруулан очиход л болно.
14. Шөнийн амьдралын хамгийн хөл хөдөлгөөнтэй хэсгээр зочлох.
Энд гадаадын иргэд, жуулчид гээд бүх хүмүүс цугладаг. Бүжиглэхийг хүсвэл шөнийн клуб, дуулахыг хүсвэл караокэ, янз бүрийн хоолны газрууд гээд шөнийн гэрэлт гудамж шиг л сонирхолтой гудамж таныг Ланькуайфонд хүлээж байна.