Азийн аймшгийн кинонууд учир нь үл олдох нууцлаг үйл явдал, дотор жихийцүүлэм өрнөлөөрөө алдартай. Өмнөд Солонгосын аймшгийн кинонууд ч дэлхийд энэ чанараараа танигдсан. Ингээд танд үзсэний дараа нойр чинь хүрэхгүй болох 10 солонгос аймшгийн киног танилцуулж байна.
Gonjiam: Haunted Asylum (2018)
402 гэсэн нууцлаг өрөөтэй мэдрэлийн эмнэлэг. Энэ өрөөний талаар элдэв цуу яриа их. Хэн ч энэ өрөөний хаалгыг онгойлгож чадахгүй, чадсан нь ор сураггүй алга болдог. Аймшгийн шоу нэвтрүүлэг хөтөлдөг блогчин залуу шууд нэвтрүүлэг хийхээр эмнэлэгт ирлээ. Шоу яаж төгсөх бол?
The Wailing (2016)
Хөдөөний нэгэн тосгонд хачирхалтай өвчин дэгдэнэ. Халдвар авсан хүн гэрийнхэн, ойр дотны хүмүүс рүүгээ дайрна. Цагдаа нар учраа олохгүй, учрыг тайлах гэж ч оролдохгүй байсан ч Чонгу хэмээх цагдаагийн охин халдвар авлаа. Чонгу охиноо аврахаар...
Gyeongseonghakyoo: Sarajin Sonyeodeul (2015)
Эмэгтэйчүүдийн сургуулийн дотуур байр. Тун их нууц агуулсан газар. Энэ сургуульд яагаад охидууд алга болдог юм бол?
Don’t Click (2012)
Үзсэн хүн үхдэг хэмээн алдаршсан бичлэг. Харин Жонми ямар ч үнээр хамаагүй үзэхийг хүснэ. Харин цуу яриа үнэн байжээ. Одоо Жонми амьд үлдэхийн төлөө зүтгэнэ.
Hwa-i-teu: Jeo-woo-eui Mel-lo-di
Охидын нэгэн хамтлаг White нэртэй дуу дуулж, амжилтанд хүрнэ. Алдаршсан охидууд хэн нь хамтлагийн гол гоцлол дуучин болох вэ гэж өрсөлдөнө. Харин "White" хараалтай дуу бөгөөд дуулсан хүн болгон үхдэг гэдгийг тэд мэдэхгүй.
Gosa (2008)
Бүх сурагчаа шалгалтын дүнгээр нь чансаа эзлүүлдэг хувийн сургууль. Муу сурсан сурагчдыг тусгай "зуслан"-д аваачиж байрлуулна. Энэ зуслан бүх хаалга нь хаалттай, зугтах газаргүй. Сурагчид чансаа муугаасаа эхлэн алга болж эхлэнэ.
Cinderella (2006)
Машины дэлбэрэлтийн дараа үлдсэн хүүгээ аварч, тахир дутуу амьдруулах уу, үхүүлж, эрх чөлөөтэй болгох уу гэсэн 2 сонголт ээжийн өмнө тулгарна. Гоо сайхны мэс засалч хүний хувьд ээж алийг нь сонгох бол?
Bunshinsaba (2004)
Мэргэ төлөг ашиглан, хувийн асуудлаа шийдэх гэж оролдох хэдэн сурагч охин. Гэвч төлгийн үеэр нэгэнд нь муу юм шүглэнэ.
Janghwa, Hongryeon (2003)
Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлээд гарсан эгч дүү хоёр аавынхаа гэрт очно. Энд тэднийг хойд эх хүлээж байна.
Yeogo goedam (1998 онос эхлэсэн)
Энэ сургуулийн талаар олон цуу яриа бий. Сурагчид шалгаж үзэхийг хүсэв ч нэг л аймшигтай.