Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

НҮБ: Утааны асуудалд ХЯЛБАР бөгөөд ХУРДАН шийдэл байхгүй

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас агаарын бохирдлын талаар албан ёсны мэдэгдлийг өчигдөр гаргажээ.


Нэгдсэн Үндэстний Байгууллагаас агаарын бохирдлын талаар албан ёсны мэдэгдлийг өчигдөр гаргажээ.

Тус мэдэгдэлд "Монгол Улс дахь НҮБ нь Улаанбаатар хот болон бусад суурин газруудын агаарын бохирдлын түвшин нийт хүн ам тэр дундаа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, суурь өвчтэй хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж, байгаад эсэргүүцлээ илэрхийлж байгаа иргэдийн хөдөлгөөнийг дэмжиж байна. Мөн энэ асуудалтай холбогдуулан цахим аянд нэгдсэн олон нийтийн санаачилгыг сайшааж байна.

Агаарын бохирдлыг бууруулах ажил, санхүүжилтийг Засгийн газар тэргүүлж, хувийн хэвшил, нийгмийн бусад талуудтай хамтрах нь зүй юм. Харамсалтай нь энэ асуудалд хурдан бөгөөд хялбар шийдэл байхгүй.

НҮБ нь ногоон эрчим хүч, аюулгүй, цэвэр агаараар амьсгалах эрхийг хангахаар ажиллаж байгаа талуудад зөвлөж, тэдгээрийг холбож, хамтран ажилладаг.

Мөн НҮБ нь бодлого, аргачлалын зөвлөгөө үзүүлдэг бөгөөд шийдвэрүүдийг гаргаж, санхүүжилт болон бусад асуудлыг шийдвэрлэх ажлыг тухайн улсын Засгийн газар манлайлан дотоодын бусад талуудтай хамтран хийх ёстой" хэмээжээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь орууллаа.

Манай улсын иргэд өнгөрсөн долоо хоногт нийслэл Улаанбаатар хотод үүсээд буй хүнд нөхцөл байдалд НҮБ-ыг анхаарлаа хандуулж, туслалцаа үзүүлэхийг хүссэн аяныг өрнүүлсэн билээ.

Тус аян өрнөж эхлээд хэдхэн хоносон ч манай улсын 56 мянга орчим иргэн нэгдэж гарын үсгээ зураад байна. Үүнтэй холбогдуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагаас албан ёсны мэдэгдэл гаргасан нь энэ юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
15
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.