UBLife Logo
Бөх

Ичиножёо хамгийн хүнд нь

Ичиножёо хамгийн хүнд нь

Мэргэжлийн сүмо бөхчүүдийн хурал энэ сарын 26-нд Кокүгикан ордонд явагдлаа. Энэ үеэр холбооноос макүүчи, жюүрёо зиндааны бөхчүүдийн жинг хэмждэг уламжлалтай билээ.  Дээд зиндааны бөхчүүдийн дундаж жин 166,2 кг байгаа нь өнгөрсөн Намрын тэмцээнээс 1,9 кг-аар даван гарсан байна. 

Дээд зиндааны хамгийн хүнд 10 бөх1. Ичиножёо 226 кг2. Кайсэй 204 кг3. Аойяма 198 кг4. Чиёотайрюү 191 кг5. Дайамами 187 кг6. Ютакаяма 180 кг7. Такаясү 178 кг8. Яго 178 кг9. Кисэносато 177 кг10. Точиношин, Нишикиги 175 кг

Дээд зиндааны хамгийн хөнгөн бөх Котоэко 135 кг татлаа. Хамгийн хүнд Ичиножёо Намрын тэмцээний үеийнхээсээ 1 кг таргалж, 226 кг болсон байна. Жюүрёод хамгийн хүнд нь 199 кг жинтэй Гүржийн Гагамарү, хамгийн хөнгөн нь 100 кг жинтэй Аби. Ёкозүна Кисэносато 177 кг, Какүрюү 157 кг, их аварга Хакүхо 158 кг, озэки Гоэйдо 160 кг, шинэ сэкивакэ Такакэйшёо 169 кг жинтэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
18
20
47
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.