Олон улсын жүдо бөхийн холбооноос 2018 оны IJF World Tour цуврал тэмцээнээс хамгийн их мөнгөн шагнал хүртсэн тамирчныг зарлалаа. Францын бөх Кларисс Агбеньену 43 мянган ам.долларын шагналаар тэргүүлсэн байна. Гэхдээ үүний 20 хувь нь дасгалжуулагч багшид оногдох ёстой. Дарья Белодед түүнээс 1000 доллар дутуу гарсан ч энд Дарьягийн өсвөрийн ДАШТ-ий шагнал 2000 доллар багтаагүй байна.
2018 онд нийт 480 тамирчин медаль хүртсэн бөгөөд холбооноос 3 сая доллар шагналд зарцуулжээ. 2009 оноос эхэлсэн IJF World Tour цуврал тэмцээнд IJF арван жилийн хугацаанд 20 гаруй сая ам.долларын шагнал өгсөн тооцоо байна. Өнгөрсөн жил холбооноос жин тус бүрийн чансааг тэргүүлэгчдэд тус бүр 50 мянган доллар олгосон ч энэ жил санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа бололтой, баталгаа байхгүй гэнэ.