Монголын шинэ үеийн урлагийн "загалмайлсан эцэг" гэгддэг Г.Хайдав гуай 93 насандаа таалал төгсчээ.

1925 онд одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төрсөн ард түмний хайртай хүү тэрбээр Гавьяат Жүжигчин, Ардын Жүжигчин, Хөдөлмөрийн баатар хэмээх улс орны хамгийн нэр хүндтэй цол тэмдгүүдээр шагнагдаж байв.
Г.Хайдав гуайн улс эх орныхоо урлагийн салбарт хийсэн гавьяа зүтгэл нь ард түмний дунд "үүрд амьдрах" болно. Та бүхэн түүний уран бүтээл, ярилцлагуудыг эргэн нэг санацгаана уу.
Г.Хайдав гуай 4 жилийн өмнө "Монгол Тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт уригдан оролцож байв.