UBLife Logo
Newsfeed

2018 онд Буриадыг донсолгосон 13 клип

2018 онд Буриадыг донсолгосон 13 клип

ОХУ-ын "Байкал-Dailу" агентлагаас өнгөрсөн 2018 онд Буриадыг донсолгосон шилдэг 13 клипийг танилцуулжээ. Манай буриад ахан дүүст ямар дуу, хөгжим таалагдсан нь сонирхолтой.  

1.Хаски "Поэма о Родине"

Улаан-Үдэд төрж өссөн Оросын рэп дуучин Хаскигийн "Поэма о Родине" клип маш том үйл явдал болсон. Зургийг Улаан-Үдэд авсан энэхүү хар цагаан клип буриад зон олны зовлон зүдгүүрийг өгүүлсэн ч эх орондоо хайртай гэдгээ илэрхийлжээ. 2018 оны 12-р сарын байдлаар 2 сая хүн үзээд байна.

2.ОХУ-ын Баатар Алдар Цыденжапов

Хүүхдийн "Мүнгэн хонхонууд" хамтлагийн ОХУ-ын Баатар Алдар Цыденжаповт зориулсан сэтгэл хөдлөм дуу олны таашаалд бүрэн нийцсэн. 5 минут үргэлжлэх энэхүү клипт Алдарын байгуулсан гавьяаг, гэрэл зургийн хамт танилцуулах юм.

3."ДАШТ 2018" -д зориулсан энэ клипээр европчууд Буриадыг мэдэж авсан

Германы ZDF телевизийн хийсэн клип.

4.2 давхар бууз

Давхар бууз хэрхэн хийх бичлэг ард түмний сонирхлыг ихэд татсан.

5."Свадьба Баирмухи"

Читагийн "O'MoG Group" нэгдлийн бүтээл "Свадьба Баирмухи" ёстой хит болсон. Казахстаны рэп дуучин Скриптонитийн клипийг элэглэсэн энэхүү клипт жинхэнэ буриад хурим гарна.

6.Уурхайчид

"Бурятзолото" нэгдлийн "Холбинский" уурхайн ажилчид чанартай сайн клип гаргасан.

7.Төгсөлтийн баяр

"Ленинград" хамтлагийн "Вояж" клипийн буриад хувилбар.

8.Буриад Киркоров

Филипп Киркоровын "Цвет настроения синий" 2018 онд Оросын поп хөгжмийн ертөнцөд шуугиан тарьсан бүтээл байлаа. ОХУ даяар дууриан хийж эхэлсэн, буриад түмэн ч хоцроогүй.

9.Буриад эр болгон мод тарих ёстой

Буриад эрчүүдийн үүрэг, хариуцлагыг заан өгсөн клип. "Буриад эр хүн болгон мод тарьж, гэр барьж, бөх гаргах ёстой" гэжээ.

10.Александра Кудряшкина "Бурятия"

Александра Кудряшкинагийн "Бурятия" дуунд Буриадын байгалийн үзэсгэлэн, адуу мал, буддын сүм хийд гарна.

11.Ринчин Дашицыренов "Кижинга"

Дууны үгийг алдарт Илья Резник бичиж, клипэнд бизнесмен, туршлагатай аялагч  Виталий Богатов тогложээ.

12.Булат Бадмаев "Ундэр Хаан Угнай"

Олон дуучин Буриадын үзэсгэлэнт байгальд зураг авсан бол Бадмаев Улаан-Үд, Байгаль нуурыг харуулаад зогсохгүй Монгол, Улаанбаатарт ч зураг авалтаа хийжээ.

13.Мүнгэн хонхонууд Эрдэни Гармаев "Супермодель"

Өсвөр үеийнхний тухай энэ клип орчин үеийн буриад хэлийг ойлгоход тустай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.