Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмын шүдлэн насны уралдаанд 372 хүлэг бүртгүүлснээс 281 үрээ уралдлаа. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, уяач Ж.Уясахын бор халзан түрүүлж, Увс аймгийн Малчин сумын уугуул, уяач Ц.Нүүдэлийн хонгор үрээ аман хүзүүдлээ.
1. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, уяач Жаргалсайханы Уясахын бор халзан. Уралдаанч 13 настай Чулуунпүрэвийн Түвшинжаргал2. Увс аймгийн Малчин сумын уугуул, уяач Цагдаагийн Нүүдэлийн хонгор. Уралдаанч есөн настай Болдпүрэвийн Төрмандах3. Өмнөговь аймгийн Цогцэций сумын уугуул, Хүүгийн Түмэнбаярын бор. Уралдаанч найман настай Болор-Эрдэнийн Баярмаа4. Ховд аймгийн Алтай сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Цэдэвийн Гантөмөрийн халтар. Уралдаанч есөн настай Болормаагийн Энхболд5. Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, Дэндэвийн Ганболдын хонгор халзан. Уралдаанч 12 настай Хүчитбаатарын Мөнхбаяр6. Архангай аймгийн Хангай сумын уугуул, уяач С.Ганзоригийн хүрэн. Уралдаанч есөн настай Цогтгэрэлийн Сүхбат7. Завхан аймгийн Яруу сумын уугуул, уяач Цагаанбандийн Баянжаргалын хонгор халзан. Уралдаанч есөн настай Мөнхбатын Батцоож8. Архангай аймгийн Булган сумын уугуул, уяач Тордойн Ариунболдын хар. Уралдаанч найман настай Баттөрийн Баасандорж9. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бандиагийн Баярсайханы хүрэн. Уралдаанч 12 настай Гансүхийн Энхболд10. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, уяач Өлзийбатын Чимэдрэгзэнгийн хар. Уралдаанч 10 настай Мөнх-Эрдэнийн Алтаншагай