UBLife Logo
-

Хөнгөн атлетикийн мөнхийн амжилтууд

Хөнгөн атлетикийн мөнхийн амжилтууд

Хөнгөн атлетикийн ертөнцөд өнөөдөр маш том үйл явдал боллоо. Их Британийн Лондон хотод болсон хөнгөн атлетикийн “IAAF Diamond League” тэмцээний эмэгтэйчүүдийн 100 метрийн халхалттай гүйлтийн уралдаанд Америкийн Кендра Харрисон 12.20 секундын амжилтаар түрүүлж, дэлхийн шинэ рекорд тогтоолоо.

Өмнөх дэлхийн рекордыг Болгарын тамирчин Йорданка Донкова (12,21 сек) 28 жилийн өмнө тогтоож, олон жилийн турш хэн ч давтах нь битгий хэл ойртож ч чадахгүй байсан. Хачирхалтай нь Кендра Харрисон улсынхаа аваргын тэмцээн дээр зургаадугаар байр эзэлсэн тул “Рио 2016” олимпийн наадмын шигшээд багтаж чадаагүй аж.

Ингээд хөнгөн атлетикийн спортын хэн ч эвдэж чадахгүй байгаа рекорд амжилтуудыг танилцуулья.Хөнгөн атлетикийн мөнхийн рекорд амжилтуудЯрмила Кратохвилова (Чехословак)800 метрийн гүйлт. Амжилт 1:53,28.Эвдэгдээгүй хэр удсан- 33 жил (26.07.1983).

Юрген Шульт (БНАГУ)Зээрэнцэг шидэлт. Амжилт 74,08.30 жил давтагдаагүй байна. (06.06.1986).

Марита Кох (БНАГУ)400 метрийн гүйлт. Үзүүлэлт 47,60.Эвдэгдээгүй 31 жил болж байна. (06.10.1985).Мартин Кох нийт 16 дэлхийн рекорд тогтоосноос долоог нь 400 метрийн зайд үзүүлж байв. Сүүлийн 10 жилд Америкийн Саня Ричардс, Мексикийн Ана Геварре нар л 400 метрт 49 секундээс доош гүйж чадсан юм.

Юрий Седых (ЗХУ)Дүүгүүр шидэлт. Амжилт 86,74.Түүний амжилт 30 жил эвдэгдээгүй хэвээр. (30.08.1986).

Наталья Лисовская (ЗХУ)Бөөрөнцөг түлхэлт. Амжилт 22,63.29 жил эвдэгдээгүй. (07.07.1987).Лисовская болон түүний нөхөр Седых нарын амжилтыг эвдэх тамирчин гарч ирэх болоогүй л байна.

Стефка Костадинова (Болгар)Өндрийн харайлт. Амжилт 2,09.29 жил тогтож байна. (30.08.1987).Хорватын Бланка Влашич, Шведийн Кайса Бергквист, Оросын Анна Чичерова нар эвдэх тун дөхсөн ч амжилгүй зодог тайлах дөхсөөр.

Галина Чистякова (ЗХУ)Уртын харайлт. Амжилт 7,52.28 настай рекорд. (11.06.1988).Хачирхалтай нь Галина дэлхийн, олимпийн аварга ч болж байсангүй.

Флоренс Гриффит-Жойнер (АНУ)100, 200 метрийн гүйлт. Амжилт 10,49 и 21,34.28 жил тогтож байгаа (16.07.1988 болон 29.09.1988) энэ амжилтыг сэргээшийн тусламжтайгаар тогтоосон гэж сэжиглэх хүн олон. Жойнер 38 настайдаа зүрх нь зогсож, нас барсан нь сэжгийг улам баталдаг.

Майк Пауэлл (АНУ)Уртын харайлт. Амжилт 8,95.25 жил тогтсон. (30.08.1991).

Кевин Янг (АНУ)400 метрийн халхалттай гүйлт. Амжилт 46,78.24 жил эвдэгдээгүй. (06.08.1992).

Хавьер Сотомайор (Куба)Өндрийн харайлт. Амжилт 2,45.23 жил тогтож байна. (27.07.1993).

Сергей Бубка (Украин)Тулгууртай харайлт. Амжилт 6,14.22 жил хэн ч эвдэж чадаагүй. (31.07.1994).Тулгууртай харайлтын дүрэм өөрчлөгдсөнөөр энэ амжилтыг эвдэх хүн хэзээ ч гарахгүй биз.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.