Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Нэг удаагийн савлагаанаас татгалзъя (Цуврал №2)


"Миний мэдэх хамгийн баатарлаг үйлдэл бол эх дэлхийгээ хайрлах, хамгаалах" гэж ахлах ангидаа бичиж билээ. Тэр үеэс хойш багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч энэ бодол минь огтхон ч өөрчлөгдөөгүй хэвээр. Та ч бас яг ийм баатарлаг хүмүүсийн нэг үү?

Хэрэв тийм бол Юнител Группийн “Ногоон байгаасай” хөтөлбөрөөс санаачилсан "Хаягдалгүй Амьдаръя" аяны хүрээнд бэлтгэн хүргэх цуврал нийтлэлийг алгасалгүй уншаарай. Бид Zero Waste буюу хаягдалгүй амьдралд суралцахад тань туслах сонирхолтой, өгөөжтэй нийтлэлүүдийг хүргэх болно.



Бидний эргэн тойронд үргэлж хөглөрч байдаг ч тэр болгон анзаардаггүй нэгэн зүйл байдаг. Бид өдөр болгон таарч, хэрэглэдэг тэр зүйл бол нэг удаагийн савлагаа юм. Өмнө нь тэр болгон анзаарч байгаагүй юу? Тийм ээ, бид дэлхий даяар өдөр болгон хэчнээн тонн хог хаягдал гаргаж байгааг яг таг хэлэх боломж байхгүй. Гэхдээ хаяж байгаа тэр их хаягдал манай байгаль орчинд нөлөөлж, хор уршиг тарьсаар л байгаа гэдгийг бид шуудхан харж болно. Гэлээ гээд сэтгэлээр унах хэрэггүй шүү.

Ганцхан хүн байлаа ч асар том өөрчлөлт авчирч чадна гэдэг үгэнд та итгэх хэрэгтэй. Ганцхан хүн л нэг удаагийн савлагаанаас чадахаараа татгалзаж, хол байж чадвал тэр байгальд ээлтэй, эерэг хандлага, үр дагаврыг авчрах болно.

Бидний өдөр болгон хэрэглэсээр ирсэн савлагаа яг үнэндээ огтхон ч төсөөлөөгүй үр дагавар авчрах аюултай.

Тэр тусмаа хуванцар сав, гялгар уут зэрэг нь байгальд задрахгүй 500 жил гаран хугацаанд оршдог гэх сэтгэл өвтгөм мэдээлэл бий. Магадгүй хэдэн жилийн дараа гэхэд бид задарч, устаж үгүй болоогүй хэдэн тэрбум тонн хог дунд амьдарч байхыг үгүйсгэхгүй юм.

Ийм л учраас та, би, таны хөрш, таны ажлын хамтрагч, үр хүүхэд, бид бүгд нэг удаагийн савлагаанаас чадахаараа татгалзах хэрэгтэй билээ.

Та бүхэнд хэрхэн байгальд ээлтэй байх хэд хэдэн зөвлөмжийг хүргэе. Цааш түгээж, эх дэлхийгээ хайрлан хамгаалах давалгаанд нэгдээрэй. Энэ бол бидний насан туршид үргэлжлэх хэрэгтэй тийм л #challenge юм шүү.

1. Даавуун цүнх хэрэглэдэг болох

Хамгийн загварлаг харагддаг мөртлөө байгальд ээлтэй нэгэн зүйл бол даавуун цүнх юм. Та дээр нь хүссэн зургаа зурж, тэмдэг зүүж, бүр хүссэн загвараар өөрөө оёж болно. Гол нь та дахин дахин гялгар уут авах шаардлагагүй болох юм. Дэлгүүр гарахдаа, гадуур явахдаа даавуун тор авч яваарай.

2. Соруулаас татгалзах

Соруул харахад жижигхэн, хаях үед тийм ч сүртэй хог биш мэт санагдаж болно. Гэхдээ ганц л өдөр гэхэд АНУ-д хаягддаг хуванцар соруулын нийт урт дэлхийн бүслүүрээс 2.5 дахин урт. Европын холбооны орнуудад жилдээ 36 тэрбум ширхэг хуванцар соруул ашигладаг. Энэ болгон байгальд задардаггүй хог хаягдал болж үлддэг болохоор амьтад, байгальд асар их хохирол учруулдаг. Тиймээс соруул хэрэглэхгүй байх, эсвэл олон дахин хэрэглэж болдог өөр материалаар хийгддэг соруул ашиглаарай.

3. Хоолны савтайгаа явах

Та хаа нэг газраас хоол захиалаад, авч явахаар боллоо гэж бодъё. Тэнд хуванцар сэрээ халбага, хоолны сав, гялгар уут дагалдана. Харин та өөрийн хоолны савыг авч явснаар энэ олон нэг удаагийн хэрэглээг гамнаж, хог хаягдал болохоос сэргийлж чадна.

4. Усны савыг мартаж болохгүй

Хуванцар савтай ус худалдаж авахын оронд та гадуур явахдаа усны саваа авч явж байгаарай. Гэрээс эсвэл ажил, сургуулиасаа гарахдаа дүргээд авч гараарай. Нэмээд олон давуу талтай шүү дээ. Халуун юмыг халуунаар нь, хүйтнийг хүйтнээр нь хадгалах болохоор бүр ч догь.

5. Кофе шопоор өөрийн аягатайгаа үйлчлүүлэх

Заримдаа кофе шоп ороход аяга нь дуусчихсан мэт нэг удаагийн аяганд хийж өгөх үе байдаг шүү дээ. Бас авч явах болоход дандаа цаасан аяганд хийж өгдөг. Харин та таглаж болдог өөрийн аягатайгаа явж байвал мөн л илүү хог хаягдлаас сэргийлэх том үйл хийж байна гэсэн үг.

6. Модон халбага сэрээ хэрэглэх / авч явах

Нэг удаагийн халбага сэрээ ямар их байдаг билээ? Бид өдөр болгон шахуу хэрэглэх үе гардаг. Харин та ийм хөөрхөн, үзэмжтэй халбага сэрээ авч яваарай.

7. Хуванцар хэрэглээнээс зайлсхийе

Та гадуур зайлшгүй тохиолдолд уух юм авах шаардлагатай болсон бол лааз эсвэл шилэн савтай уух юм сонгож авахыг хичээгээрэй. Хуванцар болон нэг удаагийн савлагаатай хэрэглээг бид аль болох багасгахын төлөө дор бүрнээ бяцхан ч болтугай өөрчлөлт хийх хэрэгтэй.

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Фото: Токиогийн шөнийн клуб доторх өвөрмөц дүр төрх
2
7 цагийн өмнө
Энэ зун тренд болох загварлаг 5 ГУТАЛ
3
9 цагийн өмнө
“УЛААНБААТАР” олон улсын медиа урлагийн наадам зохион байгуулагдаж байна
санал болгох
1
Уржигдар
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
2
3 өдрийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
3
4 өдрийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
5
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.