
Паралимпийн наадам хөшгөө хааж, хаалтын ёслол болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд 161 орны 4300 тамирчин 22 спортын төрлөөр 528 багц медалийн төлөө өрсөлдсөн бөгөөд Монгол Улс хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 75-д бичигдсэн байна.
Манай улсаас "Рио-2016" паралимпийн наадамд найман тамирчин оролцсоноос жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ыд Б.Ууганхүү хүрэл, пауэрлифтингийн 88 кг-д Э.Содномпилжээ хүрэл медаль хүртсэн юм.

"Рио-2016" паралимпийн наадмыг 107 алтан медаль хүртсэн БНХАУ тэргүүлсэн бол Их Британи, Украины баг удаах байрыг эзэлжээ.
Паралимпийн наадмын медалийн хүснэгтийг эндээс харна уу.
"Рио-2016" паралимпийн наадмын хаалтын ёслолыг бүрэн эхээр нь дорх линкээр үзээрэй.