Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ЭЕШ-д ухаалгаар бэлдэхэд туслах 6 зөвлөгөө


Шалгалтанд бэлдэн өдөр шөнийг ч умартаж, нойр хоолгүй, ухаан жолоогүй хичээл хийсээр “нүднээс гарсан” хүмүүс байна уу? Элсэлтийн шалгалт эхлэхэд цөөхөн хоног үлджээ. Энэ хэдхэн хоногт өөрийгөө хичээлээр “нүдэж” залхаах бус, харин шалгалтандаа ухаалгаар, зохион байгуулалттай бэлдэх нь илүү үр дүнтэй байх болно. Шалгалтын өмнө сандрахгүй, тайван, бэлэн байхын тулд чухам ямар арга барил хэрэгтэй тухай 6 зөвлөгөө хүргэе. 

1. Айж сандрахаа зогсоо!Шалгалтын өдөр ойртох тусам сандарч мэгдэн, юу ч хамаагүй өөд уруугүй уншиж, тогтоосон ч юмгүй, цээжилсэн ч зүйлгүй ийш тийш үсчиж байгаа юм биш биз? Тэгвэл шалгалтын үр дүнд сөргөөр нөлөөлнө шүү. Түүний оронд оюун санаагаа тайвшруулж, төвлөрөх чадвараа дайчлан, хичээл хийх зуураа өөрийгөө амрааж, цаг тутам 5-15 минутын завсарлагатай суугаарай. Энэ бол эерэг үр дүнд хөтлөх хамгийн эхний, хамгийн чухал алхам. 

2. Хичээлүүдээ чухлаас нь эхлэн жагсаахЦагийг үр бүтээлтэй ашиглах хамгийн оновчтой арга бол ажил, хичээл, даалгавраа чухлаас нь эхлэн хийх. Тэгэхийн тулд чи аль хичээл, сэдэв дээр хамгийн их төвлөрөх шаардлагатайгаа тодорхойлж, төлөвлөгөө гаргаарай. Өдрийн хамгийн үр бүтээлтэй цаг чинь хэзээ вэ. Чухал сэдвүүд, халширмаар бодлогуудыг тухайн цагаар "нухаад" үз. Хүчлэн дайрнаас илүү эвийг нь олж хийх нь ухаалаг. 

3. Шалгалтанд бэлдэх арга барилаа ол

Яаж бэлдвэл ойлгож тогтоохдоо амархан байна, цөөн үлдсэн хэд хоногтоо яг л тэр арга барилаараа ажиллаарай. Ахин дахин тэмдэглэл бичиж түүнээ унших, тодруулагчаар зурж тогтоож явах, бусдад тайлбарлаж мэдлэгээ бататгах, группээрээ ярилцаж хийх гээд аль арга өөрт чинь үр дүнтэй байна түүнийгээ л баримтлаарай. 

4. Жишиг даалгавруудыг “гаргаахаа болих”

Шалгалтын тестүүдийн жишиг хувилбар дээр ажиллаж, хариуг нь тулгаж явах нь тухайн тестийн аль хэсэгт оноо алдаж, цагаа хэрхэн хуваарилах шаардлагатай байна, ямар сэдвийн хүрээнд илүү мэдээлэл хэрэгтэй байна гэдгээ тодорхойлох зөв арга юм. Алхам бүртээ жишиг даалгавар дээр ажиллаж, даалгавруудыг жигд хийхийг хичээгээрэй. 

ЭЕШ-ын жишиг даалгавруудаас сонгож үзэх болон татахын тулд help.eec.mn веб хаягт хандаарай. Хэрвээ чи мобикомын хэрэглэгч бол гар утаснаасаа тус сайтад үнэгүй хандах боломжтой шүү. Ташрамд, Мобиком корпораци COVID-19 халдвараас урьдчилан сэргийлж, гэрээсээ хичээллэж буй сурагчдад дараах цахим сайтуудад дата төлбөргүй хандах эрх олгож буй. Гэхдээ зөвхөн 2020.08.02-н хүртэл шүү. 

HELP.EEC.MN 
✍️ ЭЕШ-ын жишиг даалгавар үзэх, татах
✍️ Теле хичээлүүд үзэх, татах
✍️ ЭЕШ-ын хариултын хуудастай ажиллах заавар

EYESH.EEC.MN 
✍️ ЭЕШ-ын суудлын хуваарь, бусад мэдээлэл
✍️ ЭЕШ-ын шалгалтын хариуг тус тус авах боломжтой.

5. Завсарлага авахаа бүү март

За ингэж их хичээл зүтгэл гаргасан юм чинь одоо дор хаяж 30 минутыг өөрийнхөө дуртай зүйлд зарцуулах хэрэгтэй. Ном унших, дуртай цувралынхаа нэг ангийг үзэх, агаарт алхах, найзуудтайгаа уулзах гэх мэт стресс сааруулах зүйлс хийж, эргээд ажилдаа орохдоо тархиа амраасан байгаарай.

6. Шалгалтын өмнөх эмх цэгцийг бүрдүүлэх

ЭЕШ-ын өдөр ирсэн бол одоо өөрт хэрэгцээтэй бүх зүйлсийг нэг дор бөөгнүүлэн бүртгээрэй. Үзэг харандаа, үнэмлэх гэрчилгээ, өмсөх хувцас, уух ус гээд бүгдийг нь. Аваад л гарахад бэлэн, мартах, хайхын зовлонгүй амар шүү дээ. Мөн шалгалтын өмнөх орой нойргүй хонож хичээл хийнэ гэдэг тун буруу санаа шүү. Нойроо алдсан тархи бодож чаддаггүй юм шүү дээ. Тиймээс хангалттай унтаж амраарай. За тэгээд сэрүүлгээ тавьж босоод, тайван гэгч нь өглөөний ундаа уугаад гардаг юм шүү. Амжилт хүсье. 



Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.20
Амьдрал, аз жаргалын талаар алдартнуудын хэлсэн 16 эшлэл
2
2024.03.18
Эрчүүдийн өдөр буюу бүсгүйчүүдэд таалагддаг тэдний 10 мэргэжил
3
2024.02.28
Хуучин найз залуугаа зүүдлэх 12 шалтгаан
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.