Fanvue платформаас дэлхийд анх удаа зохион байгуулсан Хиймэл оюун ухааны миссээр Мароккогийн Кенза Лейли шалгарч, 13 мянган ам.доллароор шагнууллаа.
Кензагийн инстаграм хуудас 190 мянган дагагчтай. Долоон хэлээр ярьж чадна.
Шүүгч нар хиймэл бүсгүйчүүдийн хувь чанар, ашигласан шинэ технологи, цахим ертөнц дэх алдар хүнд зэргийг харгалзан, шилдгүүдийг тодруулжээ.
Дэд миссээр Францын хиймэл бүсгүй Лалина шалгарлаа.
Гуравдугаар байрт Португалын travel-блогчин Оливия Си тодорсон. Түүний аяллын бүх зургийг мөн хиймэл оюун ухаан бүтээжээ.