UBLife Logo
Технологи

Судлаачдын бүтээсэн “AI эрдэмтэн“: Хэрхэн ажилладаг вэ?

Судлаачдын бүтээсэн “AI эрдэмтэн“: Хэрхэн ажилладаг вэ?

Шинжлэх ухааныг бүрэн автоматжуулж чадах уу? Машин сургалтын судлаачдын баг үүнийг оролдож үзжээ. Токиогийн Sakana AI компанийн баг болон Канад, Их Британи дахь эрдэм шинжилгээний лабораторид бүтээсэн "AI Scientist" нь дата сан дахь ном зохиолууд дээр үндэслэн шинэ бүтээн байгуулалтад зориулсан таамаглал дэвшүүлэхээс эхлээд шийдлийг туршиж үзэх хүртэлх судалгааны бүх төрлөөр ажлыг гүйцэтгэж байгаа аж. Мөн энэхүү хиймэл оюун ухаан нь бусад эрдэмтдийн ажил, судалгааг хянаж, үр дүнг нь үнэлэх ажлыг хийж байна.

Канадын Ванкувер дахь Бритиш Колумбын их сургуулийн машин сургалтын судлаач, AI Scientist-ийн хамтран бүтээгч Конг Лу хэлэхдээ "Миний мэдэж байгаагаар хэн ч шинжлэх ухааны бүх нийгэмлэгийг үүн шиг нэг цэгт огтлолцуулаагүй" хэмээжээ.

Харин Сиэтл дэх Вашингтоны их сургуулийн тооцооллын нийгмийн судлаач Жевин Уэст “Шинжлэх ухааны салбарт илүү их ахиц, амжилт гаргахад туслах л юм бол, бид энэ тал дээр илүү их ажиллаж, шинэ зүйлсийг турших хэрэгтэй“ хэмээв.

AI Scientist нь томоохон хэл шинжлэлийн загвар (LLM) дээр суурилдаг. Загвар болгон оруулсан бичиг баримттай төстэй бүтээлүүдийг нэн түрүүнд энэхүү хиймэл оюун ухаан хайж олдог аж. Дараа нь энэхүү туршилтуудыг хийж буй багийнхан Дарвины хувьслын мутаци, байгалийн шалгарлаас санаа авсан хувьслын тооцоолол хэмээх аргыг ашиглажээ. Энэ нь алгоритмд жижиг, санамсаргүй өөрчлөлтүүдийг хийж, үр ашгийг дээшлүүлэх өөрчлөлтүүдийг сонгох замаар алхам алхмаар явагддаг аж.

Шинжлэх ухааны нээлтийг автоматжуулах мөрөөдөл аль 1950-иахд оноос эхэлсэн бөгөөд арав гаруй жилийн өмнө “Автомат статистикч 2” хэмээх хэрэгсэл өгөгдөлд дүн шинжилгээ хийж, өөрийн баримт бичгийг бичих боломжтойгоор гарч ирж байжээ. Мөн Химич роботыг бүтээж, туршсан тохиолдлууд олон бий.

Энэхүү хиймэл оюун ухаанд хүмүүс олон байр суурьтай байгаа аж. Зарим нь ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхөд бэрх хэмээн хүлээн авч байгаа бол, зарим нь шинжлэх ухааны салбарт ахиц дэвшил гаргахын тулд A.I бол зайлшгүй хэмээн үзэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гар утас биднийг “ЧАГНАДАГ” юм биш биз?

Гар утас биднийг “ЧАГНАДАГ” юм биш биз?

Тэр ч бүү хэл Их Британийн Засгийн газрын харилцаа холбооны төв ухаалаг утсанд эзнийх нь зөвшөөрөлгүйгээр нэвтэрдэг гэдгээ аль 2015 онд хүлээн зөвшөөрсөн билээ. Нэн ялангуяа Siri зэрэг ухаалаг хариулагчтай гар утас бидний гаргасан авиа бүрийг сонсдог гээд бод доо. Siri-гээр дамжсан яриа, мэдээлэлд гуравдагч этгээд бүхий тагнуулч нар аль хэдийн нэвтэрч орсон хэмээн Америкийн экс тагнуулч Эдвард Сноуден баталсан.

Яагаад ихэнх баячууд цогцсоо хөлдөөх аргыг сонгож байна вэ?

Яагаад ихэнх баячууд цогцсоо хөлдөөх аргыг сонгож байна вэ?

Мэдээжийн хэрэг цогцсыг ийнхүү урт хугацаанд хадгалах нь маш өндөр өртөгтэй. Мөн тэдэнд биеийн хэсэгчилсэн хөлдөөлтийн үнийн санал байдаг бөгөөд хэрвээ та бүтэн биеэ хөлдөөхийг хүсвэл 200,000 евро хүртэл ба харин зөвхөн тархиа хөлдөөхийг хүсвэл 75,000 евро гэнэ.