UBLife Logo
Хөгжим

"Blackpink" хамтлагийн Жэннигийн тухай сонирхолтой 10 БАРИМТ

"Blackpink" хамтлагийн Жэннигийн тухай сонирхолтой 10 БАРИМТ

Өмнөд Солонгосын "Blackpink" охидын хамтлаг олон улсад ихээхэн алдартай. Тус хамтлагийн хамгийн алдартай гишүүнээр Жэнниг нэрлэдэг. Жэнни хамтлагийнхаа нүүр царай, гол реппер, бүжигчний үүргийг гүйцэтгэдэг.

Түүний тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

1,

Жэннигийн гэр бүлийн талаар олон нийтэд тийм ч их мэдээлэл байдаггүй. Тэрбээр айлын ганц охин бөгөөд чинээлэг айлаас гаралтай гэж хүмүүс үздэг.

2,

Жэнни Кай, Кума нэртэй хоёр нохой тэжээдэг.

3,

"YG" энтертайнментэд бэлтгэгдэгч байх үеээ Жэнни өөрийн амьдралын хамгийн хүнд, хэцүү үе гэдэг. Тэр зургаан жил бэлтгэгдэж гарч ирсэн. Тийм учраас л "Blackpink" хамтлаг хүчирхэг, бат бөх байгаа гэдэгт итгэдэг.

4,

Жэннигийн өмссөн брэндүүд тэр дороо маш хурдан зарагдаж дуусдаг. Мөн сүүлийн үед Өмнөд Солонгост Жэнни шиг царайны хэлбэртэй болох хүсэлтэй эмэгтэйчүүд гоо сайхны эмнэлэгт ихээр ирэх болсон байна.

5,

Жэнни агаарын иог хийж биеийн галбираа хадгалдаг. Тэр жижигхэн, намхан ч үнэхээр төгс биетэй.

6,

Мөн түүнийг фэнүүд нь тайзан дээр үзүүлбэрээ үзүүлж байхдаа хамгийн их алддаг гишүүн гэж дүгнэдэг.

7,

Жэнни машин, их ус, өндрөөс айдаг.

8,

Жэнни хар өнгөнд дуртай.

9,

Өмнөд Солонгосын охидын хамтлагууд дунд сар бүр гаргадаг нэр хүндийн жагсаалтанд Жэнни үргэлж эхний 10-т багтдаг.

10,

Жэнни Шинэ Зеландад дунд сургуулиа төгссөн учир төрөлх солонгос хэлээсээ гадна англи хэлтэй. Япон, Хятад хэлний суурь мэдлэгтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нууцлаг Зочин \13.229.143.191
Маш гоё мэдээлэл бна