UBLife Logo
Хөгжим

Нидерланд: Израил байгаа цагт "Евровидение" уралдаанд орохгүй

Нидерланд: Израил байгаа цагт "Евровидение" уралдаанд орохгүй

Газын зурваст палестин иргэдийн эсрэг хоморголон устгах бодлого баримталж байгаа Израилын уран бүтээлчид дуу, хөгжмийн "Евровидение" наадамд оролцсоор байгаа нь тус наадмын оролцогч нарын дунд хагарал үүсгээд байна. Ирэх жилийн "Евровидение-2027" наадам хар далайн эрэг дээрх Болгарын Бургас хотод тавдугаар сард болох юм.  

Өнгөрсөн жилээс Израилын оролцоог эсэргүүцэж байгаа Нидерланд улс энэ жил ч уран бүтээлчээ илгээхгүй гэж зарлалаа. Тус улсын NPO агентлагаас “Энэхүү наадамд Израил улс оролцож байгаа нь Нидерландын нийгэмд маш их маргааны сэдэв болж, ард түмнийг хагаралдуулж байна. Бид Гүйцэтгэх зөвлөлтэй хэлэлцээд энэ жил оролцохгүй байхаар шийдвэрлэсэн” гэж мэдэгдлээ.

Нидерландаас гадна Ирланд мөн энэ жилийн наадамд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Одоо Испани, Чех улсууд оролцох эсэх нь тодорхойгүй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...