UBLife Logo
Спорт

Асанояма хагас жил барилдахгүй

Асанояма хагас жил барилдахгүй

Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн дөрөв дэх өдөр зүүн өвдгөө хүнд гэмтээсэн озэки асан Асанояма ордноос шууд эмнэлэгт хүргэгдсэн. Тун хүнд гэмтэл авсныг Такасаго ояката сэтгүүлчдэд мэдээллээ.

Такасаго ояката “Урд талын загалмай шөрмөс тасарсан. Хэрэв хагалгаа хийлгэвэл хагас жил барилдахгүй болно. Бусад өөр шөрмөс ч сунасан, гэмтсэн. Яс бас гэмтэлтэй. Хагалгаа хийлгэхгүй байсан ч доод тал нь 2 сарын эмчилгээ шаардлагатай болсон. Угаасаа хүчтэй бөх болохоор бүрэн эмчилсэн хойно л барилдуулмаар байна. Эмч нартай зөвлөж байж шийдвэр гаргах ч мэс засал хийлгэсэн нь дээр гэж бодож байна. Шөрмөс залгах шаардлага байгаа. Асанояма өөрөө шоконд орсон” гэж хэлсэн байна.

Нагоя башёд дахин барилдахгүй тул Намрын тэмцээнд жюүрёод унах нь тодорхой. Намрын тэмцээнд барилдахгүй нь ойлгомжтой тул 11 сард макүшитад унах болжээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.