UBLife Logo
Спорт

Ази тивийн 4 баг шилдэг наймд шалгарахын төлөө

Ази тивийн 4 баг шилдэг наймд шалгарахын төлөө

Германы нийслэл Берлин хотноо үргэлжилж буй сагсанбөмбөгийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээний хэсгийн тоглолт өнөөдөр (9.07) өндөрлөж, шилдэг наймд үлдсэн дөрвөн баг, мөн шилдэг наймд үлдэхийн төлөө тоглох найман багийн нэр, учраа тодорлоо.

ДАШТ-д  тив, бүсээс шалгарч эрхээ авсан 16 баг оролцож, дөрвөн хэсэгт хуваагдан тоглосноос хэсэгтээ тэргүүлсэн Испани, АНУ, Франц, Бельгийн багууд шилдэг наймд шалгараад байна.

Харин хэсгээсээ хоёр, гуравдугаар байрт шалгарсан нийт найман баг нэмэлт тоглолт хийж, хожсон нь шилдэг найм руу орох юм.

Хэсэгтээ "хомоол хамсан" Мали, Нигери, Турк, Чехийн сагсчид тэмцээнээ дуусгалаа.

Нигери, Турк, Чех нэг ч хожил авалгүй нутаг буцаж буй бол Мали шилдэг багуудын нэг Испанийн шигшээг хожсон амжилттай нүүр бардам харих нь.

Африкийн төлөөлөл ийн дууссан бол Азийн бүсээс шалгарсан дөрвөн баг болох Австрали, БНХАУ. БНСУ, Японы багууд шөвгийн наймын төлөөх хасагдах шатанд тоглох нь.

Өнөөдөр Япон-Унгарын ялсан нь есдүгээр сарын 10-нд АНУ-тай, Герман-БНСУ-ын хожсон нь Бельгитэй (9.10) тоглох бөгөөд нөгөөдөр (9.09) болох  Итали-Австралийн хожсон нь Испанитай, БНХАУ-Пуэрто Рикогийн хэн ялсан нь Францтай учраа таарна.

Энэ ДАШТ-ий эхний тоглолтод 3-аас 20 удаа "унагасан" Японы рекордыг өнөөдөр Францын бүсгүйчүүд Нигерийн эсрэг 21 удаа 3-аас амжилттай довтолж шинэчиллээ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...