Францын нийслэлд XXXIII зуны олимпын наадам эхлэхэд 3 хоног үлдлээ. Ингээд домогт аваргуудыг танилцуулья.
3 болон түүнээс дээш алтан медальтай - 620 тамирчин
4 болон түүнээс дээш - 229
5 болон түүнээс дээш - 97 (Өвлийн олимпод 19 тамирчин)
6 болон түүнээс дээш - 47 (10)
7 болон түүнээс дээш - 25 (3)
8 болон түүнээс дээш - 14 (3)
Карл Льюис (хөнгөн атлетик)
Карл таван удаа ойрын зайн гүйлтэд, 3 удаа уртын харайлтаар алтан медаль авсан. 1984-1996 он. Олимпын нэг мөнгөн медальтай.
Марк Спитц (усанд сэлэлт)
1968, 1972 оны олимпод 9 алтан медаль хүртсэн. 1 мөнгө, 1 хүрэлтэй.
Пааво Нурми (хөнгөн атлетик)
Финланд тамирчин дунд болон холын зайн гүйлтэд нийт 9 алтан медалийг 1920, 1924, 1928 оны олимпод авчээ. Мөн 3 мөнгөн медальтай.
Лариса Латынина (спортын гимнастик)
ЗХУ-ын тамирчин эмэгтэй 1956, 1960, 1964 оны олимпоос 9 алтан медаль авсан. 5 мөнгө, 4 хүрэлтэй.
Майкл Фелпс (усанд сэлэлт)
Америкийн Фелпс 13 алтан медалиар бүх цаг геийн рекорд тогтоосон. Тэрээр 2004, 2008, 2012, 2016 оны олимпод оролцсон юм. 3 мөнгө, 2 хүрэл медалтай.
Олимпын 8 алтан медальтай тамирчид
Марит Бьёрген – Норвег, гүйлтийн цана, 2002-2018, 8 алт, 4 мөнгө, 3 хүрэл, нийт15
Уле-Эйнар Бьёрндален – Норвег, биатлон, 1998-2014, 8 алт, 4 мөнгө, 1 хүрэл, нийт 13
Бьёрн Дели – Норвег, гүйлтийн цана, 1992-1998, 8 алт, 4 мөнгө, нийт 12
Биргит Фишер – БНАГУ, Герман, завь, 1980-2004, 8 алт, 4 мөнгө, нийт 12
Савао Като – Япон, спортын гимнастик, 1968-1976, 8 алт, 3 мөнгө, 1 хүрэл, нийт 12
Женни Томпсон – АНУ, усанд сэлэлт, 1992-2004, 8 алт, 3 мөнгө, 1 хүрэл, нийт 12
Мэтт Бионди – АНУ, усанд сэлэлт, 1984-1992, 8 алт, 2 мөнгө, 1 хүрлэ, нийт 11
Рэй Юри – АНУ, хөнгөн атлетик, 1900-1908, 8 алт, нийт 8
Усэйн Болт – Ямайк, хөнгөн атлетик, 2008-2016, 8 алт, нийт 8