UBLife Logo
Newsfeed

“Алтаргана-2024” их наадам Булган аймагт долоодугаар сарын 26-28-нд зохион байгуулагдана

“Алтаргана-2024” их наадам Булган аймагт долоодугаар сарын 26-28-нд зохион байгуулагдана

Буриад зон олны өв соёл, зан заншлыг хадгалж, өвлүүлэн дамжуулах “Алтаргана 2024“ их наадмыг энэ долоо хоногт буюу долоодугаар сарын 26-28-нд Булган аймагт зохион байгуулагдана.

Наадамд дэлхий даяар тархан суурьшиж буй 50 мянга гаруй буриад иргэд хүрэлцэн ирэхээр төлөвлөгджээ.

Алтаргана наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд буриад дууны уралдаан нэртэй эхлүүлснээс хойш өдгөө олон улсыг хамарсан буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болгон 15 дахь удаагаа зохион байгуулна.

Эхний жилүүдэд Хэнтий, Дорнод аймгийн буриадууд амьдардаг сумдын хэмжээнд уламжлалт дуу хуур, бүжиг наадмаа сурталчилсан шинжтэй наадам болж байсан ч жилээс жилд өргөжин, дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй буриад зон оролцох болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.229.132.189
ЗОЧИН\47.128.229.103