Парис-2024 олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд манай 9 тамирчин оролцоно. Монголын чөлөөт бөхийн холбооноос тамирчдаа үдэн гаргаж, албан ёсны хамтрагч “Nike” брендийн олимпын багт зориулан гаргасан иж бүрэн хувцас хэрэгслийг гардууллаа.

Мөн хамтран ажиллагч “Талын Монгол”, “Моринага Монголиа” брэнд бүтээгдэхүүнээ гардуулж, спортын “Катана” брэнд жин хасах хувцас бэлэглэсэн юм.
Монголын шигшээ баг
Эмэгтэй
50кг - Долгоржавын Отгонжаргал
53 кг - Бямбасүрэнгийн Хулан
57 кг - Болдсайханы Хонгорзул
62 кг - Пүрэвдоржийн Орхон
68 кг - Энхсайханы Дэлгэрмаа
76 кг - Энх-Амарын Даваанасан
Эрэгтэй
65 кг - Төмөр-Очирын Тулга
86 кг - Бямбасүрэнгий Бат-Эрдэнэ
125 кг - Мөнхтөрийн Лхагвагэрэл


Өчигдөр манай баг тамирчид Парист очиж, анхны бэлтгэлээ хийсэн байна.

