UBLife Logo
🥇 Парис - 2024

Олимпын жүдо сонирхолгүй болсон учир юу вэ?

Парисын олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн сүүлийн 40 жил байгаагүй шуугиан тарьсан тэмцээн байлаа гэж шинжээчид дүгнэжээ. Шүүгчдийн эргэлзээтэй шийдвэр, хүлээлтэд хүрээгүй дүрмийн өөрчлөлт, за тэгээд холимог багийн төрлийн шийдвэрлэх барилдааны сугалаа нь “санамсаргүйгээр” Теддигийн жинг сонгож ч байх шиг. Ер нь үнэхээр Парис олимпын наадам жүдо бөхийн дүрэмд өөрчлөлт оруулах ёстойг харууллаа. Мэргэжилтэн шинжээчдийн бөх сонирхогчидтой санал нийлсэн нэг зүйл нь жүдо бөх үнэхээр сонирхолгүй, уйтгартай байсан явдал. Сайхан өрсөлдөөнтэй барилдааныг нь шүүгчид “шумбалаа”, “худлаа мэх хийлээ” гээд хансоку-макэ өгөөд дуусгаад байв.

Бразилын Виллиан Лима, Францын Бенжамин Габа нарыг онцолж болох юм. Мэдээж тэд хичээж зүтгэсэн, олимпын медаль авах эрхтэй ч барилдаан нь ямар байсныг дурсан санацгаая. Үүнийг спорт сонирхогчид анти-жүдо гэж нэрлээд байгаа билээ. Олимпын аварга Кристи Дэгүчи ч барилдалгүй түрүүллээ гэсэн шүүмжлэлд өртсөн.

Холимог багийн финалд Хифүми Абэг ялсан Францын Габа таван жил босоо байсан аваргыг унагаалаа гээд бөөн баяр. Тэгвэл үзэгчид Габад идэвхгүй барилдсан гээд гурав дахь шидог нь өгөөд баяртай болгох байсан гэдэгт санал нийлж байгаа. Байнга мэх хийж, дайрсаар байгаад жин бага Абэ Хифүми ядраад цуцсаны улмаас иппон ялагдсан.

Ер нь IJF холбоо хансоку-макэг цуцлах, идэвхгүй барилдсаныг нь торгох систэмдээ  өөрчлөлт хийхгүй бол жүдо үзүүшгүй болсоор байна. Шүүгч, шинжээч битгий хэл жирийн үзэгчид бид хүртэл энэ жүдоч худлаа хоёр дараалж үүрсэн дүр үзүүлээд нөгөөхөө торгуулах гэж байгааг мэддэг болсон.

Холимог тулаан шиг алалцаад эхэл гэж байгаа биш ч үзэж байгаа хүнд сонирхолтой байх нь тухайн спортын оршин тогтнох үндэс. Барилдаан болгондоо иппон, цэвэр ялах зорилготой гарч ирдэг япон жүдочид ч шумбадаг, нөгөөхөө торгуулдаг болоод ирэхээр яах болж байна. Хэзээ болтол жүдо бөх мэндчилгээгээр эхэлж, мэндчилгээр дуусдаг гэж яриад манайхан чөлөөт бөх шиг эсэргүүцдэггүй гэсээр жүдочдыг хэлмэгдүүлэх вэ?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
9
1
1
0
0
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Жүдо фэн\3.0.209.99
Жүдо үнэхээр дүрмэндээ өөрчлөлт оруулахгүй бол болохоо байжээ, сэжлээ толгой тулж мэх хийлээ, халж барц саллаа гэх мэт утгагүй дүрэм мөн идвэхгүй барилдааныг зарим үед шүүгчийн үзэмжээр маш хурдан шийдэж байх шиг өөрчлөлт хийхгүй бол шүтдэг спорт минь сонирхолгүй болохнээ.
Жүдо фэн\13.251.44.153

Жүдогын фэн\18.138.236.197

Эгэл\18.143.132.122
2024 оны Олимпийн жүдогийн тэмцээн: Ихэнх барилдаанд шүүгчид хасагдах тамирчныг урдаас мэдэж дөнгөж барилдаан эхлэнгүүт торгоод дараа нь хоёуланг нь торгож мэдрүүлээд удахгүй 3дахиа торгоод дуусна, бараг хөдлөх тэнхээгүй "өөрийн" тамирчны гарыг өргөхөд л болоо.IJF ямар "Гайхамшигтай" шүүгчидтэй болсоноо харуулсан тэмцээн болов.Жудо Тулааны спорт уу эсвэл Бүжгэн жүжгийн тэмцээн үү гэдгийг ялгахад бэрх болж.
Т\13.214.201.244
Үнэн шүү. Барилдаан үзүүлэх үзүүштэй сайхан мэхнүүдийг нь бас хориглосоор байгаад сайхан барилдаан ч гарахаа больсон
Т\18.143.132.122

Т\13.214.152.101

Т\54.169.210.20

Т\13.214.31.128
Үнэн шүү. Барилдаан үзүүлэх үзүүштэй сайхан мэхнүүдийг нь бас хориглосоор байгаад сайхан барилдаан ч гарахаа больсон
Т\18.139.217.151