UBLife Logo
Newsfeed

Boroo Art Market: Уран бүтээлчдийн нэгдсэн хайраар дүүрэн өдөрлөг

О.Анхзаяа
О.Анхзаяа
Boroo Art Market: Уран бүтээлчдийн нэгдсэн хайраар дүүрэн өдөрлөг

2D аниматор Г.Саранчимэг (Saraa Amber), Иллюстратор, Michel & Amazonka брэндийн хүүхдийн хувцасны дизайнер Б.Энх-Оюун (Tarakash), Бар зургийн зураач, multidisciplinary уран бүтээлч Х.Сүрэн (Suzy) гэх залуухан бөгөөд эрч хүчтэй гурван уран бүтээлч хэрхэн хүмүүсийн хүлээн байж зорин очдог “Boroo Art Market”-ийг зохион байгуулдаг тухай хамтдаа сонирхоцгооё.

Бороо арт маркет нь уран бүтээлчид цуглан өөрсдийн бүтээлийг хүртээмжтэйгээр олон нийтэд хүргэхэд зориулсан өдөрлөг бөгөөд та бүхэн онлайнаар дагадаг иллюстраторууд, дизайнерууд, зураачид болон бусад уран бүтээлчидтэй уулзаж тэдний гаргасан мерчийг сонирхох боломжтой.

-Хэрхэн анх хоорондоо танилцаж, энэхүү арга хэмжээг хийж эхэлж байсан бэ?

Б.Энх-Оюун: Бороо Арт Маркетыг анх 2022 оны зун нэг найзтайгаа хамтран зохион байгуулж байсан. Анхны эвент дээр Сараа маань оролцож байсан. Анх ОХУ-д зохион байгуулдаг ийм төрлийн эвент, маркетуудыг интернэтээр хараад, Монголдоо бас зохиомоор санагдаад найзтайгаа ярилцаж байгаад хийж үзэхээр болсон.

Х.Сүрэн: Tarakash-ийг өмнө нь уран бүтээлүүдээр нь мэддэг байсан. Сараатай харин нэг удаагийн Бороо Арт Маркетаар танилцаж байсан. 2018 билүү 2019 онд Италийн “Fruit” гэдэг фестивальд орж байхдаа Монголд зохиовол гоё юм байна даа гээд харж байсан юм. Гэхдээ яаж зохиох арга эвээ олохгүй байсан л даа. Харин Монголд зохион байгуулж эхэлснийг мэдээд үнэхээр баярлаж, оролцож байсан. Энэ жилээс манай хоёр намайг багтаа урьж, бид гурав хамтран явуулж эхлэх болсон.

Г.Саранчимэг: Хамгийн анхны маркет болоход би Солонгост байж таарсан. Гэхдээ заавал оролцмоор байсан учир юмнуудаа бэлдэж, Монголд байгааа нэайз руугаа явуулаад, хэвлүүлж бэлтгүүлээд оролцож байсан. Өөрөө байгаагүй ч миний бүтээлүүд дуусчихсан байсан. Жилийн өмнө Монголд ирээд, хамтран зохион байгуулах санал тавиад хамтарч эхэлсэн.

-Энэхүү маркетыг зохион байгуулах нь ер нь яагаад та нарт чухал бас ямар үнэ цэнтэй гэж хардаг вэ?

Б.Энх-Оюун: Артист, тэр дундаа дижитал артистууд өөрсдийн бүтээлээ зарж борлуулах боломж тэр бүр олддоггүй. Тиймээс тэрхүү боломжийг нь хүмүүст олгож байгаа болов уу гэж хардаг. Бас арга хэмжээнд маань маш олон залуус, хүүхдүүд хүрэлцэн ирдэг л дээ. Тэндээс урам зориг авч, олон шинэ санаа, хүсэл тэмүүллийг олж авдаг болов уу гэж бас найдаж байна.

Г.Саранчимэг: Монголд дижитал артистууд үзэсгэлэн гаргаад ч юм уу өөрсдийг нь дагадаг, дэмждэг хүмүүстэй уулзаад ярилцах боломж маш ховор байдаг шүү дээ. Дижитал артистуудад өөрийгөө илэрхийлэх биет тавцан байдаггүй. Нэг нэгнээ дагадаг байлаа ч хэзээ ч хоорондоо уулзаад, коммюнити үүсгэдэггүй. Тиймээс энэхүү маркет цаашдын харилцаа холбоо болоод магадгүй хамтрал, илүү олон нийтэд танигдах тал дээр суурь нь болж өгөх болов уу гэж найддаг.

Х.Сүрэн: Бас нэг чухал тал нь, хүмүүс юу хүсэж байна, юу авмаар байна, юу хармаар байна гэдгийг илүү мэдэх боломжтой болсон. Бас өөрийг нь дэмждэг хүнтэй уулзах нь маш гоё мэдрэмж төрүүлдэг л дээ. Илүү их урам авах, илүү их зүйл хийх хүсэл төрдөг. Мөн илүү нүүр хагарч байгаа юм шиг санагдсан. Дэлгэцний цаана байдаг болохоор бас хүмүүстэй тэр бүр харилцаж чадахгүй, юм ярихгүй, өөрийгөө бүрэн илэрхийлдэггүй байх нь элбэг л дээ. Харин энэхүү арга хэмжээний үеэр хүмүүстэй танилцаж, ярилцах боломж их олддог нь гоё. Бас өөрийн хийж чаддаг зүйлээ бусдад харуулах боломж.

-Сүүлд болсон Бороо Арт Маркет дээр нийт хэчнээн уран бүтээлч оролцсон бэ?

Г.Саранчимэг: Өнгөрсөн удаагийн Бороо арт маркет дээр нийт 37 уран бүтээл оролцсон. Ер нь болж байгаа газраасаа шалтгаалаад бидний гаргаж чадах, оролцуулах боломжтой уран бүтээлчдийн тоо бас хязгаартай байдаг л даа. Сүүлийн үеийн эвентүүд дээр мөн зөвхөн дижитал артаас гадна гар урлал хийдэг хүмүүс орж ирэх болсон. Өнгөрсөн удаагийн эвентэд харин зочлон ирсэн хүмүүсийн дундаж тоо нь 640 орчим байгаа. Мөн эвентэд оролцсон уран бүтээлчид бүгд зардлаа нөхсөн, зарим нь ашиг олсон гэх амжилттай үзүүлэлт гарсан. Цаашид бүх уран бүтээлчид маань их хэмжээний ашиг орлого олдог тийм том эвент болж улам өргөжөөсэй гэж хүсэж байгаа.

Х.Сүрэн: Гадаад улсад ийм төрлийн арга хэмжээ ихээхэн болдог. Бие даасан уран бүтээлчдийн өөрсдийн бүтээлээ гарган харуулж, борлуулах боломж олгодог ийм арга хэмжээнд мөн Монгол дахь уран бүтээлчдээ төлөөлөөд цаашаа явдаг болох ч юм уу, илүү олон улс руу бас явах, оролцох зорилго, алсын хараа байгаа. Гадаадад уран бүтээлчдээ таниулах танилцуулгуудыг сэтгүүл дээрээ гаргах, сурталчлах нь бас их байдаг л даа. Үүн шиг манай улсад тийм байдлаар дэмжиж ажиллах юм бол их боломж байгаа гэж харж байгаа. Ер нь энэ мэтээр цааш илүү өргөжүүлэх төлөвлөгөөнүүд байгаа.

-Одоо болох гэж буй эвентийн тухайд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Б.Энх-Оюун: 8 сарын 10, 11-нд “CipyTop”-той хамтран манай ээлжит Бороо арт маркет болох гэж байна. Оролцож буй уран бүтээлчид маань бүгд яг энэхүү арга хэмжээнд зориулан өөрсдийн онцгой, тусгай бүтээгдэхүүн, бүтээлүүдээ бэлдсэн байгаа. Мөн үүгээр ч зогсохгүй тусгай “Workshop” болох юм. Энэ хичээл болоод сэтгэл засал маягаар явагдах юм. Манай эвент болгоноор л бороо ордог юм билээ. Энэ удаагийн эвентээр ч бас бороотой байх бололтой. Хүрэлцэн ирсэн хүн бүр ч мөн дуртай уран бүтээлчтэйгээ уулзаж, өөрт дурсамж болох гоё зүйлийг олох байх хэмээн найдаж байна.

CipyTop арга хэмжээ маргааш, нөгөөдөр буюу 8 сарын 10, 11-нд Хүүхдийн Паркийн зүүн жигүүрт байрлах HAPPY PARK-д болох гэж байна. Та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.141.25.105
12 nd bhimu
ЗОЧИН\18.141.25.105
12 nd bhimu
ЗОЧИН\54.255.193.23
12 nd bhimu
ЗОЧИН\54.255.193.23
12 nd bhimu
ЗОЧИН\18.141.25.105
12 nd bhimu
ЗОЧИН\18.141.25.105
12 nd bhimu
ЗОЧИН\54.255.193.23
12 nd bhimu
Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Сансар огторгуйн нөлөөллөөр бүх зүйлс хурдсаж байна хонины ордныхоон. Өөрөөр хэлбэл та бүгдийн хүсэж хүлээж байсан цаг мөч ойртож байна. Тиймд бууж өгөх болоогүй шүү. Ялангуяа энэ долоо хоногт олон зүйл та бүхэнд тохиох болно. Тухайлбал мягмар гарагт тохиох сарны хиртэлт та бүгдэд урам зориг төрүүлэх учир энэ үеэр удаан шийдэж чадаагүй байсан асуудлуудаа шийдвэрлэх хүсэл оргилж магадгүй юм. Харин долоо хоногийн сүүлээр буюу ням гарагт нар охины ордом жинлүүрийн орд руу шилжсэнээр таны хайр дурлалын амьдралд хүчтэй өөрчлөлтүүдийг дуудах болно. Ялангуяа харилцаан дээрээ итгэлгүй, эргэлзээтэй байсан хүмүүсийн харилцааг бататгахад туслах үйл явдлууд тохиож магадгүй. Иймд энэ долоо хоногт өөрийн зүрх сэтгэлийг чагнаж аливаа шийдвэрүүдийг бие даан гаргахыг зөвлөж байна.

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Хүний бүтээлч сэтгэхүй гэдэг цар хүрээгээр хязгаарлагдашгүй гайхалтай билээ. Гагцхүү бүтээлч сэтгэхүйгээ баяжуулан цэцэг мэт услах нь уран бүтээлч хүний үүрэг болов уу? Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ гоо сайхны хандлагыг шинэчилсэн, бүтээлч авьяаслаг нэгэн уран бүтээлчийн бүтээлүүдийг танилцуулъя. Түүнийг Ванесса Леон гэдэг бөгөөд Флоридагийн өмнөд хэсгээс гаралтай залуу уран бүтээлч юм. Ванесса багаасаа л өөрийгөө дагина мэт төсөөлж өдрийг бүхэлд нь ургамал байгалийг бишрэхэд зарцуулдаг байсан төдийгүй ахлах сургуульд түүний амьдралын зорилго “Уран бүтээл хийх” байсан гэнэ.